loader
Орон сууцны санхүүжилтийг нийгмийн даатгалын тогтолцоотой уялдуулах боломж бүрдэнэ

Орон сууцны санхүүжилтийг нийгмийн даатгалын тогтолцоотой уялдуулах боломж бүрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хоёр дахь өдөр Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах зарим санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.

“Нийтийн орон сууцны хөтөлбөр”-ийн тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах санамж бичигт Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман нар гарын үсэг зурлаа.


Энэхүү санамж бичгийн дагуу Монгол Улсын төрийн орон сууцжуулалтын салбарын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, холбогдох сургалтуудыг зохион байгуулахад “Темасек”олон улсын сангаас 232,420 сингапур долларын буцалтгүй тусламж үзүүлнэ. Мөн сургалтын зардлын тодорхой хэсэг буюу 86,600 сингапур долларын санхүүжилтийг БХБЯ хариуцахаар тусгажээ.

Энэ хүрээнд төрийн орон сууцны тогтолцоог боловсронгуй болгож, иргэдийн орлогод нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгох, орон сууцны санхүүжилтийг нийгмийн даатгалын тогтолцоотой уялдуулах, эрх зүйн орчныг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж нээгдэнэ.

Мөн “Монгол Улсын онцлогт нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх тухай” санамж бичигт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман нар гарын үсэг зурлаа. Монгол Улсад хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо бий болсноор тогтвортой ажил хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тодорхой хувийг даатгуулагч бүрт бүрэн хуримтлуулах, ипотек, хөрөнгийн зах зээл, арилжааны банкинд байршуулах зэргээр хөрөнгө оруулалтад оруулах, ипотекийн зээлд хамрагдах даатгуулагч урьдчилгаагаа бүрдүүлэх, боловсролын үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын зарим хэсгийг өөрийн хуримтлалаас авах боломж бүрдэнэ гэж үзэж байна.


Санамж бичиг байгуулах ёслолд Монголын талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд С.Энхбаяр, энэхүү албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар байлцлаа.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарсан бол 30,000-5,000,000 төгрөг авна

2022 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа энэ сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг сануулж байна.

БНСУ дахь Монголын Эмэгтэйчүүдийн холбоо тэмцэлд нэгджээ

“Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл” болон БНСУ дахь Монголын Эмэгтэйчүүдийн холбоо иргэдийн тэмцэлд нэгджээ.

Монголын “Zola&Bros circus acrobat academy”-ын  циркчид “Есөн өрлөг” бүтээлээрээ мөнгөн цом хүртлээ

Францын Гренобль хотод болсон олон улсын циркчдийн наадамд Монголын “Zola&Bros circus acrobat academy”-ын циркчид оролцон, “Есөн өрлөг” бүтээлээрээ мөнгөн цом хүртлээ. Дөрвөн өдөр үргэлжилсэн тус