loader
Наадмаар худалдаа эрхлэлтийн зөвшөөрөлтэй 310 гаруй аж ахуйн нэгж ажиллана

Наадмаар худалдаа эрхлэлтийн зөвшөөрөлтэй 310 гаруй аж ахуйн нэгж ажиллана

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын худалдаа эрхлэлтийн зөвшөөрөлтэй 310 гаруй аж ахуйн нэгж ажиллана.

Худалдаа эрхлэлтийн зөвшөөрөл авах аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг 2022 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 1-ний хооронд цахимаар авсан бөгөөд энэ жил 1100 орчим аж ахуйн нэгж цахимаар хүсэлтээ ирүүлсэн байна. Наадмын талбайг тохижуулснаар зай талбай багассан учир Хүй долоон худаг болон төв цэнгэлдэх хүрээлэнд нийт 310 гаруй аж ахуйн нэгж наадмын өдрүүдэд ажиллахаар болжээ. Дүүргүүд хуваарилалтаа хийж энэ сарын 5-наас аж ахуйн нэгжүүдэд сургалт, зөвлөгөө өгч зөвлөмж тараасан байна.

Улмаар 10-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайд хуваарилалтын дагуу аж ахуйн нэгжүүдэд асааа байршуулан худалдаа эрхлэх талбайгаа хүлээж авах юм байна. Мандатны мөнгө, бараа бүтээгдэхүүн зөөх машины зөвшөөрлийн хураамж авахаас өөр хураамж авахгүй. Хяналтын чиг үүргийн дагуу хоол хүнсний эрүүл аюулгүй байдалд мэргэжлийн хяналтын газар хяналт тавих юм. Түүнчлэн наадмын үеэр мэргэжлийн хяналтын газрын байцаагчид болон цагдаагийн албан хаагчид уламжлал ёсоор хяналт тавьж ажиллах юм байна.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

С.Энхболд сайд, НҮБ-ын ХАС-гийн Тэргүүн Др.Халид Шарифиг хүлээн авч уулзав

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Др.Халид Шарифи болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүн амын са

АНХААР: Ачааны автомашины тормоз ажиллагаагүй болж осол гаргажээ

Хөвсгөл аймагт ачааны автомашин мод мөргөж, автомашины бүхээгт хүн хавчуулагдсан осол гарчээ. Ослын тухай дуудлагыг энэ сарын 20-ны өдрийн 15:41 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан байна.

АСЕМ-ийн үеэр авсан 43 автобуснаас ГУРВАН нь алга болсон байна

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол эхэллэ