loader
Хөгжлийн банк: 503,5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн

Хөгжлийн банк: 503,5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн

Монгол Улсын Хөгжлийн банканд энэ оны 1 дүгээр сарын 20-ноос 7 дугаар сарын 18-ны өдрийн хооронд нийт 503,5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байна. Зээлийн төлөлтийг ангиллаар авч үзвэл:

  • хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 94,8 тэрбум төгрөг,
  • анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 126,8 тэрбум төгрөг,
  • чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 273,1 тэрбум төгрөг тус тус төлөгдөөд байна.
Өнгөрсөн хугацаанд олон улсад зээлжих зэрэглэлээ тогтоолгох, санхүүгийн аудитаа хийж дуусгах зэргээр хоёр том ажил амжуулсныг тэрээр дуулгасан юм. Ингэснээр тус банк зээлжих зэрэглээ тогтвортой түвшинд хадгалж авч үлджээ.



Мөн зээлийн барьцаанд хураан авсан үл хөдлөх хөрөнгө борлуулсан, түүнд ногдуулсан бусад орлогоос 8,7 тэрбум төгрөг эргэн төлөгджээ. Энэ талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хэлэхдээ:

-Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 503 тэрбум болж, оны эхэнд байсан нийт 66 зээлдэгчээс 7 нь зээлээ бүрэн төлж хаагаад байна. 906 тэрбум төгрөгийн эрсдлийн сан байгуулснаар Хөгжлийн банк дампуурах эрсдлээс бүрэн гарч, цаашид үлдсэн зээлийг төлүүлж, банкны үйл ажиллагааг хэвийн болгоход анхаарч байна гэв.

Гэхдээ 14-15 томоохон зээлийн төлөлтөд үр дүн гарахгүй байгааг тэрээр тодотголоо. “Шинэ яармаг”, “Эрэл”, “Эрин” зэрэг зарим зээлдэгч нарын 416 тэрбум төгрөгийн эргэн төлөлт дутуу байна. Энэ төслүүдэд тодорхой үр дүн гарахгүй байгаа аж. Өнгөрсөн хугацаанд олон улсад зээлжих зэрэглэлээ тогтоолгох, санхүүгийн аудитаа хийж дуусгах зэргээр хоёр том ажил амжуулсныг тэрээр дуулгасан юм. Ингэснээр тус банк зээлжих зэрэглээ тогтвортой түвшинд хадгалж авч үлджээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн бүртгэлийн хугацааг сунгалаа

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн иргэдийн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн бүртгэлийн хугацааг 2022 оны тавдугаар сарын 02-ны 17:00 цаг хүртэл сунгалаа.

Өнөөдөр 13:00 цагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

НӨАТ-ын сугалааны аравдугаар сарын тохирол өнөөдөр 13:00 цагт явагдана.Энэ удаагийн тохиролд 2022 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгэгдсэн бүх баримтыг оруу

Эрүүл мэндийн салбарт ажиллагсадын нийгмийн баталгааг сайжруулах боломж нэмэгдэж байна

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлтийн үр дүнд эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон салбарт ажиллагсадын нийгмийн баталгааг сайжруулах боломж улам бүр нэмэгдэж байна.Монгол Улсын Их Хурлаас 202