loader
Элчин сайд М.Цэнгэг итгэмжлэх жуух бичиг барив

Элчин сайд М.Цэнгэг итгэмжлэх жуух бичиг барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Цэнгэг энэ сарын 20-нд Бүгд Найрамдах Словени улсын Ерөнхийлөгч Борут Пахорт Итгэмжлэх жуух бичгээ барив.

Ерөнхийлөгч Борут Пахор Элчин сайдыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, олон улсад өрнөж буй нөхцөл байдлын талаар ярилцлаа. Уулзалтын үеэр Элчин сайд М.Цэнгэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.



Элчин сайд М.Цэнгэг Любляна хотноо ажиллах үеэрээ тус улсын Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эдийн засгийн хөгжил, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсрол, шинжлэх ухаан, спортын яам, Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлага зэрэг албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дулааны шугам сүлжээний худгаас нэр, нас, хаяг нь тодорхойгүй цогцос олджээ

Энэ сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд дулааны шугам сүлжээний худаг дотроос цогцос олджээ.

УНТЭ-т 300 дахь хүндээ бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 300 дахь хүндээ бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлээ. Тус багийнхан анх 2006 онд энэ нарийн түвэгтэй мэс заслыг Монг

Зочид буудлын салбарын орлого 75.3 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ

Зочид буудлын салбарын орлого энэ оны эхний хагас жилд 161.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 75.3 (87.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.