loader
Сайжруулсан түлшний нийлүүлэлт, тээвэрлэлттэй танилцлаа

Сайжруулсан түлшний нийлүүлэлт, тээвэрлэлттэй танилцлаа

Нийслэлд ирэх өвөл сайжруулсан түлш 690 мянган тонныг хэрэглэнэ. Уланбаатар хотын гэр хорооллын айл өрхийн халаалтад ашиглах түлшний хэрэглээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор Засгийн газраас 200 мян.тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг энэ оны 10 дугаар сарын 1 гэхэд бүрдүүлэх үүрэг өгсөн. Үүний дагуу “Тавантолгой түлш” ХК-иас баруун үйлдвэртээ 4 шугам ажиллуулан нийслэлийн 6 дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн агуулахад нөөцөлж эхэлж байна. Энэ сарын 22-ны байдлаар 56 710 тонныг нөөцлөөд байна. Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт, тээвэрлэлийн байдалтай өнгөрсөн амралтын өдрүүдэд газар дээр нь танилцлаа.



ЭХЯ, ЗТХЯ, БОАЖЯ, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, “Тавантолгой түлш” ХК зэрэг холбогдох байгулулагын албаны удирдлах албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг шахмал түлшний мидлингийг төмөр замаар тээвэрлэх үйл ажиллагаатай Дундговь, Өмнөговь аймагт ажиллаж танилцлаа. Холбогдох ААН, байгууллагууд болох “Эрдэнэс тавантолгой”, “Энержи ресурс”, Монголын төмөр зам, “Тавантолгой төмөр зам” компанийн төлөөллийг байлцуулан мидлинг ачиж, буулгах талбай болон төмөр замын өртөөнүүдийн байдалтай танилцлаа.

Тавантолгой түлш” ХК-ийн үндсэн түүхий эд мидлинг энэ жил төмөр замаар тээвэрлэнэ.


Тодруулбал, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам ашиглалтад орсонтой холбоотой “Тавантолгой түлш” ХК-ийн үндсэн түүхий эд мидлингийн тээвэрлэлтийг төмөр замаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Тавантолгой өртөө” дээр ачилтын талбайн байршлыг тодорхойлох, барилга угсралтын ажлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.



“Тавантолгой” өртөөнд ачилтын талбай ашиглалтад орсноор сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлинг төмөр замаар тээвэрлэснээр байгаль орчинд сөрөг нөлөөгүй, авто замд эвдрэл гэмтэл, нөлөө үзүүлэхгүй байх ач холбогдолтой аж.  Түүнчлэн мидлингийн тээврийн зардлыг буурах, тээвэрлэлтийн найдвартай ажиллагаа бүрэн хангах юм. Төмөр зам бүрэн ашиглалтад орох энэ оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 100 мян.тонн мидлинг автозамаар тээвэрлэх юм. Ажлын хэсэг энэ талаар Дундговь, Өмнөговь аймаг, тус аймгийн Цогтцэций сумын удирдлагуудтай уулзаж, зөвшилцлөө.

Тээврийн явцад хамтарсан хяналт, шалгалт хийх, даацыг зохистой хэмжээнд барих, аюулгүй байдлыг хангах, урт цуваа үүсгэхгүй, байгалийн гэрэлтэйд тээвэр хийх зэрэгт санал нэгджээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Урианхай сурын УАШТ эхэллээ

Монголчуудын "өвөг сур" хэмээгддэг урианхай сурын Улсын аварга шалгаруулах /УАШТ/ тэмцээн өнөөдөр Нийслэлийн Налайх дүүрэгт эхэллээ. Уг харваанд Монгол Улсын өнцөг булан бүрээс 200 гаруй баг тамирчид

"Монголын сайхан бичигтэн" улсын уралдаан 26 дахь жилдээ боллоо

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Монголын сайхан бичигтэн-2022” улсын 26 дугаар уралдааны шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ух

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ Автобус 1 дүгээр баазад гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг өнөөдөр зохион байгуулж байна.