loader
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украины байдлыг хэлэлцэнэ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украины байдлыг хэлэлцэнэ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ долоодугаар сарын 29-нд Украины асуудлаар хуралдана гэж АЗ-ийн долоодугаар сарын өргөтгөсөн нэмэлт ажлын хөтөлбөрт дурджээ.


Энэ удаагийн хурлаар долоодугаар сарын 22-нд Истанбул хотноо хүрсэн Украины үр тариа, мөн Оросын хүнсний бүтээгдэхүүн, бордооны экспортын талаарх хэлэлцээрийн хэрэгжилтийг хэлэлцэх төлөвтэй байна. 


Долоодугаар сарын 22-нд Истанбулд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш нарыг байлцуулан Украины боомтуудаас үр тариаг аюулгүй тээвэрлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Уг баримт бичигт Украин, ОХУ, НҮБ, Туркийн төлөөлөгчид гарын үсэг зурсан юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Цагаан сараар 50, 100 мянгатын дэвсгэрт гүйлгээнд гаргана гэдэг ТАШАА МЭДЭЭЛЭЛ

Монголбанкнаас мэдэгдэл гаргажээ. Үүнд “Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголбанк 50,000-т, 100,000-тын дэвсгэртийг Цагаан сарын үеэр гүйлгээнд гаргах гэж б

Төрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Дэлхийн банк Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт өчигдөр Дэлхийн банкны төрийн секторын ахлах мэргэжилтэн, доктор Верена Фрицтэй уулзан тус яамны бүтэц, чиг үүрэг болон бусад яамдтай хамтын ажиллагаа, ажил

Аймаг, ИТХ-ын нөхөн сонгууль болж МАН илүүрхжээ

Аймаг, ИТХ-ын нөхөн сонгууль /2022.06.19/ болж МАН илүүрхжээ. Тодруулбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулинд “Орон нутгийн хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зур