loader
Аялах сонирхолтой иргэд, жуулчдад анхааруулан сэрэмжлүүлэв

Аялах сонирхолтой иргэд, жуулчдад анхааруулан сэрэмжлүүлэв

Гадаад, дотоодод аялах сонирхолтой иргэд, жуулчид, аяллын хүсэлт гаргасан мэргэжлийн бус компанид хандан үйлчлүүлснээр эрүүл мэндийн болон санхүүгийн эрсдэлд орох тохиолдлууд гарах болсныг анхааруулж байна.

2022 оны 2 дугаар сарын 14-ны өдөр Монгол Улс хилээ нээж, жуулчин хүлээн авах боломжтой болсоноо олон улсад зарласан бөгөөд 7 дугаар сарын байдлаар Монгол Улсыг зорин гадаад улс орноос ирэх жуулчдын тоо 100 мянгыг даваад байна. 

Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гадаадын жуулчдын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл их бөгөөд нэг жуулчин аяллын хугацаандаа ойролцоогоор 1280 ам долларыг зарцуулж хариуцлагатай аяладаг.

Мөн дотоодын аялагчид эх орноороо болон гадаад улс оронд аялах тохиолдолд аялалын хүсэлт гаргасан мэргэжлийн бус компаниас хамааран эрсдэлд орох явдал цөөнгүй гарах болжээ.

Аялал жуулчлалын тур операторын чиглэлийн зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус хувь хүн, хуулийн этгээдүүд сүүлийн үед иргэдийн гадаад, дотоодод аялах хүсэл сонирхлыг ашиглаж байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.


Тухайлбал, гадаадын улс орон болон дотоодын чиглэлд хямд зардлаар аялуулах нэрийдлээр баталгаат бус аяллын хөтөлбөр гаргаж, иргэд олон нийт мэдээлэл дутмагаас болж тус хөтөлбөрт нь хамрагдан санхүү, эрүүл мэндийн эрсдэлд өртөх тохиолдол гарч байна. 

Иймд нийт иргэд, аялагчдад аялал жуулчлалын тур операторын үйл ажиллагаа явуулах эрхгүй, мэргэжлийн бус байгууллагаар үйлчлүүлэхгүй байх, гэрээ хийхгүй байх, төлбөр тооцоо хийж эд хөрөнгө, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас анхааруулан сэрэмжлүүлж байна. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Энэ сард болох барилдааны ХУВААРЬ

023 оны нэгдүгээр сард болох барилдааны хуваарийг хүргэж байна.Нэгдүгээр сарын 07-нд 12:00 цагаас Цолгүй залуу бөхчүүдийн барилдаан, Нэгдүгээр сарын 13-нд 14:00 цагаас Үндсэн хуулийн өдөрт зориулсан У

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Эдди Теотой уулзлаа

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг албан ёсоор угтах ёслол боллоо.Ёслолын дараа Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн зөвлөли

Ж.Мандухай: Би бүжиглэж ханаагүй байна

“Түс Тас” ярилцлагын зочноор Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, СТА Жамсрангийн Мандухайг уншигчидтайгаа уулзуулж байгаадаа баяртай байна. Түүнийг та бүхэн “Тамгагүй төр” түүхэн жүжгийн с