loader
НДШ-ийн зургаадугаар сарын буцаан олголт иргэдийн дансанд орж байна

НДШ-ийн зургаадугаар сарын буцаан олголт иргэдийн дансанд орж байна

УИХ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан “Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хууль”-ийн дагуу 2022 оны тавдугаар сард нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн 275’681 даатгуулагчийн 8.3 тэрбум төгрөгийг зургаадугаар сарын 25-нд буцаан олгосон.

Харин өчигдрийн /2022.07.25/ шилжүүлгээр 299’168 даатгуулагчдад 10 тэрбум төгрөгийн  шимтгэлийг буцаан олголоо.

Өмнөх тавдугаар сард дансгүй, нэр данс зөрүүтэй шалтгаанаар буцаан олголт шилжигдээгүй 15 682 даатгуулагчаас 9140 даатгуулагчийн харилцагч банк дахь дансны  мэдээллийг бүрдүүлэн, мөн тавдугаар сарын шимтгэлээ зургаасард төлсөн 47 526 даатгуулагчийн буцаан олголтыг долоодугаар сард нөхөн шилжүүллээ.

Хэрэв Таны буцаан олголт дансгүй, мэдээлэл дутуугийн улмаас шилжээгүй бол Та өөрт ойр салбар эсвэл цахимаар өөрийнхөө мэдээллийг шалгаж баталгаажуулна уу.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Манай улс өнгөрсөн сард 148 орноос бараа бүтээгдэхүүн импортолжээ

Манай улс долоодугаар сард гадаадын 148 орноос гарал үүсэлтэй бараа импортолжээ. Үүнээс 34 хувийг БНХАУ, 30,4 хувийг ОХУ, 8.6 хувийг Япон, 5 хувийг БНСУ, 3.3 хувийг АНУ-аас оруулж ирсэн нь нийт импорт

ГЭСЭР СҮМЭЭС ТАСГАНЫ ОВООНЫ УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ЗАСАЖ, ХӨДӨЛГӨӨН НЭЭЛЭЭ

Хувьсгалчдын гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд Гэсэр сүмийн уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх авто замын асфальтбетон хучилт, хэвтээ тэмдэглэлийн ажлыг гүйцэтгэж замын хөдөлгөөний

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны 30 саяын азтан тодорно

НӨАТ-ын урамшууллын арваннэгдүгээр сарын сугалааны тохирлыг өнөөдөр /2022.12.14/ Лхагва гарагт 13:00 цагаас Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулна. Тус тохиролд 2022 оны ар