loader
Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Үүр, Зэлтэр, Балж, Хэрлэн, Улз, Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Улз гол Баян-Уул сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см орчим даван үерлэж байна.

Энэ жилийн гол мөрний 8 дугаар сарын дундаж түвшинг олон жилийн дундажтай харьцуулвал Сэлэнгэ, Орхон голуудын нийт уртын дагууд, Хэнтэй нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Онон, Хэрлэн, Балж Алтайн нуруунаас эх авах Ховд, Буянт, Турган, Сагсай зэрэг голууд тухайн сарын олон жилийн дунджаас 5-55 см ахиу байх бол Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Шишхэд Хангайн нурууны ар, өврөөс усжих Идэр, Хануй, Чулуут, Хойттамир Чигэстэй, Богд, Яруу, Завхан, Түй, Байдраг, Шаргалжуут, Онги зэрэг голуудын хувьд олон жилийн дунджийн орчим буюу, дунджаас 5-30 см бага байх төлөвтэй байна.

Хэдийгээр зарим томоохон гол мөрний усны түвшин 8 дугаар сарын олон жилийн дунджиин орчим, түүнээс бага байх хэдий ч сарын зарим өдрүүдэд гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэн үерийн түвшинд хүрч, үерлэж болзошгүй ба түр зуурын аадар борооны улмаас хуурай гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой.

Иймд дээр дурдсан голууд болон голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэг байгууллага, аялал зугаалгаар явж буй иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байж хуурай сайр, гуу жалганы  ойролцоо болон ам тосон бууж суурьшихгүй Онцгойлон анхааруулж байна.

 

                                                                                                                                                            Эх сурвалж: ЦУОШГ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"All I Want for Christmas Is You" дуу Billboard-ийг тэргүүлж эхэллээ

Жил бүрийн арванхоёрдугаар сард дуучин Мэрайя Кэригийн "All I Want for Christmas Is You" дуу дэлхий дахины хөгжмийн платформууд, шилдэг жагсаалтуудын дээгүүрт бичиггдэг билээ. Тэгвэл уг дуу Billboard-

Улаанбаатарт 143, орон нутагт 38 хүн шинээр коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 181 тохиолдол шинээр батлагджээ.Энэ нь сүүлийн сар гаруйн хугацаанд нэг хоногт шинээр илэрсэн хамгийн өндөр тохиолдол юм

Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах спорт цогцолборын ажил 70 хувьтай байна

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах спорт цогцолборын бүтээн байгуулалтыг 2020 оноос эхлүүлсэн нь одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй байна.Хөл бөмбөгийн талбай, дэд бүтцийн