loader
Алтай сумын нарны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг хүлээн авав

Алтай сумын нарны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг хүлээн авав

Азийн хөгжлийн банкны “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжсэн Говь-Алтай аймгийн Алтай сумын нарны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг хүлээн авах нээлтийн ажиллагаа өнөөдөр болов.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Алтай сумын Засаг дарга Д.Эрдэнэжаргал, албаны зочид төлөөлөгч болон сумын төвийн ард иргэд оролцлоо.

Төсөл хэрэгжсэнээр, төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй Монгол Улсын хамгийн сүүлийн сум болох Говь-Алтай аймгийн Алтай сумын цахилгаан хангамжийг нарны шавхагдашгүй эрчим хүчийг ашигласан сэргээгдэх эрчим хүчээр, цэнэг хураагуурын системийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологид тулгуурлан чанартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр 24 цагийн турш тасралтгүй хангах боломжтой бүрдлээ.

Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “БНХАУ-аас 35 кВ-ын 70.7 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц”, сумын төвийн 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах шугам сүлжээг шинэчлэх барилга угсралтын ажлуудыг эхлүүлж байна.


Эх сурвалж: ЭХЯ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд одоогийн байдлаар сургууль, цэцэрлэгийн зориулалттай 25, хоёр давхар 10, цахилгаан болон евро-5 дизель хөдөлгүүртэй нийт 100 автобус орж иржээ.

Эмэгтэйчүүдийн чуулган анх удаагаа

Мартын-8 гэхээр олонх маань баяр хэмээн ойлгож, хүлээж авсаар дассан. Тэгвэл Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтуулан Монголын залуучуудын холбооны дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс

Google-тэй хамтран ЕБС-д мэдээллийн технологийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Google компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Жон Вамвакитис, Япон болон Ази номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал Колин Марсон нартай уулзаж боло