loader
Японы Элчин сайдын өргөмжлөлийг Д.Жаргалсайхан нарын 5 хүн хүртэв

Японы Элчин сайдын өргөмжлөлийг Д.Жаргалсайхан нарын 5 хүн хүртэв

 Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын 2022 оны өргөмжлөл гардуулах ёслолыг Элчин сайдын өргөөнд өнгөрсөн пүрэв гараг/2022.07.28/-т зохион байгуулав.

Уг хүндтэй өргөмжлөлийг Япон, Монгол Улсын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог. Энэ удаад Монгол Улсын 5 иргэнд тус өргөмжлөлийг хүртээсэн юм.


Энэ үеэр Элчин сайд Х.Кобаяши энэ эрхмүүдийн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гаргасан идэвх зүтгэлийг онцлон дурдаад өргөмжлөлийг гардуулав.


“Defacto” хүрээлэнгийн захирал Д.Жаргалсайхан


Тэрбээр 7 хоног тутмын “Defacto gazette” сонин болон телевизийн нэвтрүүлэг эрхлэн явуулдаг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Япон, Монголын бизнес, эдийн засгийн харилцааг идэвхтэй сурталчлан таниулж ирсэн. Д.Жаргалсайхан энэхүү сайн үйлсээрээ Япон, Монголын бизнес, эдийн засгийн харилцааг хөгжүүлж хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байгаа билээ.


“Улаанбаатар хотын шинэ нисэх буудал барих төсөл”-ийн захирал асан Н.Энхбат


Тэрбээр Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал” буюу одоогийн “Чингис хаан” нисэх буудлыг барих төслийн захирлаар 2008 оны 12 дугаар сард томилогдсон юм. Тэрээр тус нисэх буудал ашиглалтад орох хүртэл 13 жил хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болох тус төслийг амжиллтай дуусгахад хувь нэмрээ оруулсан юм.


“Sankou tech” компанийн захирал Ч.Цэндээхүү


Ч.Цэндээхүү нь Сайтама мужийн “Санко сэйки” компанид 3 жилийн хугацаанд ур чадварын дадлагажигчаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2005 оноос “Sankou tech” компанийн захирлаар ажиллаж өндөр чанартай, нарийн ажиллагаатай эд ангийг Япон Улсад нийлүүлж байгаагаараа Япон Монголын бизнесийн харилцааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байгаа юм.


“Sankou Marketing” компанийн захирал Г.Нямдэлгэр


Г.Нямдэлгэр нь Монгол Улсын Их сургууль, Токиогийн гадаад судлалын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Япон хэлний багш болон ЖАЙКА-д орчуулагчаар ажиллаж байсан. 2008 онд “Sankou Marketing” компанийн захирлаар томилогдож Япон Монголын бизнесийн харилцааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байна.


“Мон шибасаки” компанийн захирал Д.Долгормаа


Д.Долгормаа нь Сайтама муж дахь “Шибасаки” үйлдвэрт 3 жил ур чадварын дадлагажигчаар ажиллан туршлага хурилмлуулж, 2005 онд “Мон шибасаки” компанийн захирлаар ажиллаж эхэлсэн. Тэрээр авто машины хөдөлгүүр, тоормосны эд ангийг үйлдвэрлэж Японд экспортлох бизнесээрээ дамжуулан Япон Монголын бизнесийн харилцааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Австралид ажиллах, амрах визийн зохицуулалтын тухай ярилцав

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад Суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд, хатагтай Кэйти Смитийг хүлээн авч уулзаж Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн

"iPhone 15 утас"-ыг өөр шинэ дэвшилтийн хамт танилцуулж магадгүй

Технологийн шинжээч Мин Чи Куогийн мэдээлснээр Apple-ийн Mixed Reality төхөөрөмжийг сэлбэг нийлүүлэлт болон программ хангамжийн асуудлаас болж ирэх намар танилцуулах магадлал өндөр байна.Бэлтгэн нийлү

Монгол Улсаас коксжих болон эрчим хүчний нүүрс Вьетнам улсад экспортлох боломжийг үргэлжлүүлэн судлахаар тогтов

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 18 дугаар хуралдаан 2022 оны есдүгээр сарын 13-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.