loader
“Холт интернэшнл” Олон Улсын байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

“Холт интернэшнл” Олон Улсын байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар “Холт интернэшнл” Олон Улсын байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

АНУ-д төвтэй “Холт Интернэшл” байгууллага манай улсад 2000 оноос хойш үйл ажиллагаа явуулж, Хүүхдийн хоол тэжээлийн хөтөлбөр, Гэр бүлийг бэхжүүлэх хөтөлбөр, Боловсролыг дэмжих хөтөлбөрүүдийг Өмнөговь, Хөвсгөл, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотын зарим дүүрэгт амжилттай хэрэгжүүлж, хамтран ажиллаж байна.

Уулзалтаар тус байгууллагын удирдлагууд Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслийн үйл ажиллагаагаа танилцуулж, Монгол Улсын Засгийн газраас гэр бүл, хүүхэд хамгааллын талаар баримтлах бодлого чиглэл, Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл авч, санал солилцлоо. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Монгол Улсын Засгийн газраас гэр бүлийн талаар баримтлах бодлого чиглэл, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол үзэл баримтлал, тус хуулийн шинэчлэлээр хүүхэд үрчлэлттэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгож, нийгмийн хэрэгцээнд нийцүүлэн боловсруулж батлуулахаар ажиллаж байгааг дурдаад “Холт интернэшнл” байгууллагын зүгээс хүүхэд үрчлэлтийн талаарх зохицуулалтыг улам боловсронгуй болгоход өөрсдийн туршлагаа хуваалцах, санал өгөх, төрийн бодлого, чиглэлтэй уялдаж, дэмжиж ажиллах боломжтойг илэрхийлсэн. 

Мөн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлсэн Номын сангийн төсөл хүүхдийн хөгжлийг дэмжиж үр дүнгээ өгч байгааг талууд онцлоод цаашид Номын сангийн төслийг өргөжүүлэх чиглэлээр ярилцаж, тохирлоо.

Уулзалтад “Холт интернэшнл” байгууллагын Олон улсын хөтөлбөрүүдийн дэд ерөнхийлөгч Тхоа Буй (Thoa Bui), Холт интернэшнл Монгол оффисын Монгол, Солонгосын хөтөлбөрүүдийн захирал Пол Сунбай Ким (Paul Sungbae Kim), Олон улсын хөтөлбөрүүдийн ахлах гүйцэтгэх захирал Сара Халфман (Senior Executive,  Sarah Halfman) болон албаны бусад хүмүүс оролцлоо.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нийслэлд цэцэрлэгийн бүртгэлийг гурван үе шаттайгаар гурван сарын турш зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсов.

Өнөөдрийн ЦАГ АГААР

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байна.Өнөөдрийн /01-р сарын 19-ний 20 цаг хүртэлх/ цаг агаарын урьдчилсан мэдээХур тунадас: Ихэнх нутга

“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үндэсний зөвлөгөөн болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэх эхлэлийг тавих, хүнсний сүлжээнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарц гарга