loader
"Таван толгой түлш" ХХК 65 мянган тонн түлш нөөцөлжээ МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ

"Таван толгой түлш" ХХК 65 мянган тонн түлш нөөцөлжээ МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 10 дугаар сарын 1-нээс өмнө 200 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэх үүрэг өгсний дагуу Шадар сайд С.Амарсайхан,  БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар "Таван толгой түлш" ХХК-ийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.  Тус компани одоогийн байдлаар 65 мянган тонн түлш  нөөцлөөд байгаа юм байна. 

Уг ажлын хүрээнд "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц. Даваацэрэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлтийн явцтай танилцуулж, зүүн бүсийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн сайжруулалт хийгдэж,  хэвийн үйл ажиллагаанд орсон тухай мэдээллийг өгөв. 

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн "Тавантолгой түлш" ХХК-ийн баруун, зүүн үйлдвэрүүд ажиллаж, өвөлжилтөд бэлтгэж эхэлжээ. 

Түүнчлэн Өмнөговь аймгийн Цогтцэций өртөөнөөс "Тавантолгой" төмөр замтай холбох 22 км төмөр зам барих ажил энэ сарын 15-нд дуусах бөгөөд нүүрсээ төмөр замаар тээвэрлэснээр байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулахаас гадна тээвэрлэлтийн зардлыг 2-3 дахин бууруулахаар төлөвлөжээ. 







foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ШУ-ны сайд, Нийслэлийн Засаг даргатай хамтран ЕБС-ийн багш нарыг компьютерээр хангахаа мэдэгдлээ

2022-2023 оны хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн удирдах ажилтнуудад нэгдсэн мэдээлэл хүргэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой сургалт, уулзалт өнөө

Төрийн албан хаагч биеийн ил гарсан хэсэгт шивээсгүй байх стандартыг баталлаа

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталж, нэгдсэн стандарттай байхаар тусгасан. Тус стандартад нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа, үйлчилгээнд тавигдах

Баярын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Шинэ жил хаяанд иржээ. Баярын өдрүүдийн цаг агаар ямар байхыг сонирхуулж байна.2022.12.27-ноос 12.31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд зүүн айм