loader
Улаанбаатарт бороо орно, 25 хэм дулаан

Улаанбаатарт бороо орно, 25 хэм дулаан

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи баруун болон төвийн аймгуудын баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүсийн баруун өмнөд хэсгээр 32-37 хэм, Их нууруудын хотгор, говийн бүсийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Даьгангын тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Замын-Үүдээс Эрээн хот руу 10 минут тутамд автобус явж эхэллээ

Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өнөөдрөөс эхлэн өөрчлөлт орж байна.Тодруулбал, Эрээн хот руу явах автобус 08:00, 08:10, 08:20, 08:30, 08:40, 08:50, 09:00, 09:10

УРИАНХАЙ СУРЫН ХАРВААНД ХОВД АЙМГИЙН ХАРВААЧ Б.МӨНХЗОРИГ ТҮРҮҮЛЛЭЭ

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадам өчигдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн. Урианхай сурын харваанд

“Жирэмсэн үеийн манас таталт, өсвөр насны жирэмсэн” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа

Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн эргэлт, дуудлагын эмч үзлэгийг чанартай хийж, амин үзүүлэлтүүдийг хянах, мэдлэг мэдээллээ тогтмол дээшлүүлэх, оновчтой оношлох, хүнд үйлчлүүлэгчийг зөв цаг хугацаанд тээвэрлэх шаардлагатайг дурьдлаа.