loader
Өнөөдөр нийслэлд өдөртөө 1 градус дулаан байна

Өнөөдөр нийслэлд өдөртөө 1 градус дулаан байна

Өнөөдөр нийслэлд өдөртөө 1 градус дулаан байгаа бол маргааш 4, баасан гарагт өдөртөө 7 градус дулаан байна. Амралтын өдрүүдэд бага зэрэг ду дулаарч, 9-10 градус дулаан байна.

Энэ сарын 15-наас 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 15-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
  • 17-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи 16-нд Арц богдын өвөр хоолойгоор, 17-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 17-ноос ихэнх нутгаар дулаарна.

Өнөө маргаашдаа Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг ЦУОШГ-аас анхааруулав.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Богино эргэлттэй АВТОБУС-нуудыг явуулж эхэллээ

Өглөө ачаалал ихтэй 23 цэгээс 28 автобусаар, орой найман цэгээс 10 автобусаар дундын зогсоолуудаас автобус нэмэлтээр оруулж богино эргэлт зохион байгуулж эхэлжээ.

“Бүргэдийн баяр-2023” наадам “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 3-р сарын 4, 5-ний өдрүүд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасаг хүлээн авч уулзлаа.