loader
Салбарын хамтын ажиллагааг Европын Холбоотой улам эрчимжүүлнэ

Салбарын хамтын ажиллагааг Европын Холбоотой улам эрчимжүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь Европын холбооноос Монгол Улсад суух Онц бөгөө Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Аксел Никаизыг өчигдөр хүлээн авч уулзлаа. 

Европын Холбооны гишүүн улс орнуудтай эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хүнсний аюулгүй байдал, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа дэд сайд Г.Батсуурь уулзалтын үеэр илэрхийлэв.

Тухайлбал, 

-Исгэлтийн (ус, ундаа, монгол архи, айраг гэх мэт) болон мах махан бүтээгдэхүүнийг Европын Холбооны улсад экспортлох, техник туслалцаа авах 

-Европын Холбооны улс орнуудтай бодит хамтын ажиллагааг бий болгох, хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх,  хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллах, тэр дундаа хүүхдийн сүү, сүүн тэжээл болон жимс, жимсгэнийн тэжээл боловсруулах  үйлдвэр байгуулах, техник технологийг нэвтрүүлэх, малын бүртгэлжүүлэлт болон Увсын чацаргана, зөгийн бал зэрэг онцлох бүтээгдэхүүнийг газар зүйн заалттай бүтээгдэхүүний жагсаалтад оруулах,

-Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжлэх зорилгоор техник, тоног төхөөрөмж, боловсон хүчнийг сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах;

-Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, Монгол Улсад арьс ширний үйлдвэрийн техникийн үйлчилгээ, технологи дамжуулах төвийг байгуулах зэрэгт дэмжлэг үзүүлж ажиллахыг санал болголоо.

Мөн цаашид хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг Европын Холбоотой улам эрчимжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлэв. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

24 цагийн турш 215 км гүйснээр улсын дээд амжилтыг шинэчилжээ

Шри Чинмойн нэрэмжит 6, 12, 24 цагийн гүйлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-7-д Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болжээ. 16 дахь жилдээ болсон тэмцээн 6, 12, 24 цаг болон 20-34, 35-49, 50-

"Single ladies" шинэ төслийн нэр зарлагдлаа

"Эхийн эндэгдлийг бууруулахад олон нийтийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно

Блю скай зочид буудлын Кристал Танхим 3 давхарт09:00-14:00 цагт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс зохион байгуулж буй “Төсөвт хяналт тавихад сэтгүүлчдийн оролцоо” сэдэвт сургалт болно.Төрийн ордонд10:00 цаг