loader
Макс Молл их дэлгүүрээс Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх замын нэг урсгалыг хаана

Макс Молл их дэлгүүрээс Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх замын нэг урсгалыг хаана

2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд С.Амарсанаагийн гудамж буюу Макс Молл их дэлгүүрийн баруун талын уулзвараас Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургаадугаар сарын 25-нд эхэлсэн. Тус замын хоёр урсгалыг ээлжлэн хааж, хучилтын ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн юм.

Тодруулбал, баруун талын урсгалыг өнгөрсөн амралтын өдрүүдээр хааж, хучилт хийсэн. Харин зүүн талын урсгалын зорчих хөдөлгөөнийг энэ баасан гарагийн шөнө буюу наймдугаар сарын 6-ны 00:00 цагаас наймдугаар сарын 8-ны 06:00 цагийн хооронд хязгаарлан, хучилт хийх гэж байна. Замын хөдөлгөөн хязгаарлах хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг хучилтын түвшинд тааруулж, асфальт бетон хучилтыг хүчитгэхийн дээр замын тэмдэг тэмдэглэгээ хийх юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхийг шалгах заавар

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ оноос хэрхэн олгох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ хэмээн мэдэгдэж байсан.Засгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор болжээ. Хүүхди

Хятад улс Тайванийн хоолойд тогтмол сургууль хийнэ

Хятадын Ардын чөлөөлөх арми /ХАЧА/ хойшдоо Тайванийн эрэгт тогтмол сургуулилалт хийнэ гэж тус улсын төв телевиз мэдээлжээ.“Үүнээс хойш ХАЧА-ийн байлдааны хөлөг онгоцууд болон нисэх онгоцууд Тайванийн

“Дуусдаггүй амьдрал” киног энэ сарын 10-наас хүргэнэ

Жүжигчин, найруулагч Ө.Мөнх-Эрдэнэ дэлгэцийн ээлжит бүтээлээ “Дуусдаггүй амьдрал” нэртэйгээр энэ сарын 10-наас үзэгчдэд хүргэх гэж. Эл киноны гол дүрд Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Г.