loader
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлд ОХУ-тай хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлд ОХУ-тай хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өчигдөр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх Алексей Викторович Алехин болон тус улсаас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Тухайлбал, хуурамч, чанаргүй эмтэй тэмцэх чиглэлээр хамтарч ажиллах, ОХУ-ын сайн туршлагыг Улаанбаатар хотод нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбарын эрдэмтэн, профессоруудтай туршлага солилцох боломжийн талаар ярилцав.

Уулзалтын төгсгөлд талууд нийгмийн эрүүл мэндийн чиглэлд бүх талаар хамтран ажиллахдаа таатай  байна гэдгийг онцолж байлаа.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголд гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх улирлаас 44 хувиар буурчээ

Монгол Улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэхээр ирсэн гадаад иргэдийн тоо буурч байгаа ч гадаадад хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийн тоо өсөж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тухайлбал: 2

Газрын тос боловсруулах үйлдвэрийн түгээлтэд үндэсний компани оролцох боломжтой

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх дотоодын хий түгээгч “Дашваанжил” компаниар зочилж үйл ажиллагаатай танилцан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.Тодруулб

Х.Нямбаатар: Хятад Тайванийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын чиг үүрэг бүхий байгууллагууд хуралдсан

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа сэтгүүлчид түүнээс цаг үеийн зарим асуудлыг тодруулж, хариулт авсан юм.-Хятад Тайванийн асуудлаар ямар байр