loader
Банк, ШТС-уудад иргэдийг ариун цэврийн өрөөгөөр хангах мэдэгдэл хүргүүлжээ

Банк, ШТС-уудад иргэдийг ариун цэврийн өрөөгөөр хангах мэдэгдэл хүргүүлжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэрэглэгчдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу банк болон жижиглэнгийн шатахуун түгээх газруудад иргэдийг ариун цэврийн өрөөгөөр хангах мэдэгдлийг өнгөрсөн 7 хоногт хүргүүлжээ.

Хэрэглэгчдээс “банкнууд нь иргэд, үйлчлүүлэгчдийг ариун цэврийн өрөөг хэрэглэх боломжоор хангадаггүй, төлбөртэй ашиглуулж байгаа нь хууль зөрчиж, хохироож байна” гэх гомдол мэдээлэл ирүүлсэн байна. 

Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Худалдаа, үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байна” гэж заасан байдаг. 

Иймд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд үйлчлүүлэгчдэд зориулсан, стандартын шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй байх, олон нийтэд төлбөргүйгээр чөлөөтэй ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авах мэдэгдэл хүргүүлсэн байна. 



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголын эмэгтэй шатарчид 11 дүгээрт, эрэгтэйчүүд 62 дугаар байрт явж байна

Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж буй дэлхийн 44 дүгээр шатрын олимпиадын 9 дэх өдрийн тэмцээнд Монгол Улсын эмэгтэй, эрэгтэй шигшээ баг өрсөлдөгч багууддаа ялагдлаа.Дэлхийн 44 дүгээр шатрын олимп

С.Тунгалагтамир: Байгууллагууд Ахмадын сан байгуулж, Тэтгэвэрт бэлтгэх төлөвлөгөө гаргах нь чухал ач холбогдолтой

Хүн амын бүлгүүдийн нийгмийн оролцоо, хөгжил, хамгааллыг сайжруулах зорилгоор 2021 онд ХНХЯ, МАОЭНХ, МҮЭХ, МҮХАҮТ хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Хурдан морины уралдаанч хүүхдүүдийн бүртгэл маргааш эхэлнэ

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ жил тохиож байна.Наадмын үеэр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдч