loader
Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнруй нар өнөөдөр “Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. 

Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд 2016 онд байгуулсан хэлэлцээрийг  хоёр улсын хилийн хорио цээрийн үйл ажиллагаа тус тусын гаалийн байгууллагатай нэгдсэнтэй холбогдуулан ийнхүү дахин шинэчлэн байгууллаа. 

Энэхүү хэлэлцээр нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  чуулганаар баталсан “Олон улсын эрүүл мэндийн дүрэм (ОУЭМД-2005)”-ийг баримтлан, хоёр улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж буй эрүүл ахуй, хорио цээрийн хууль, тогтоомж, дүрмийн хүрээнд хийгдсэн бөгөөд Монгол Улс, БНХАУ-ын хилийн агаарын болон  хуурай замын боомтод эрүүл ахуй, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэн ариутгал, халдваргүйжүүлэлт, шавьжгүйтгэл, мэрэгчгүйтгэлийг чанаржуулж, халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, харилцан мэдээлэх, хамтран ажиллах, тэмцэх үйл ажиллагаанд мөрдөх баримт бичиг юм. 

Уг хэлэлцээрийг мөрдөн ажилласнаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон дамжин тархахаас сэргийлэх, түүнчлэн гадаад худалдааны бараа эргэлтийг тогтвортой байлгаж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дэлгүүр орохдоо түр асаалттай орхисон автомашинаас 3 сая төгрөг хулгайлжээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2023.02.02/ 17:10 цагийн орчимд "Орхон аймгийн нутаг дэвсгэрт дэлгүүрийн гадна асаалттай орхисон тээврийн хэрэгслээс бэлэн мөнгө хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл

Орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлгүүдийн халаалтыг холбов

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгууллаа.

Нийтийн тээврийн 590, хүүхдийн 200 АВТОБУС амласан амлалт хаачсан бэ ХОТЫН ДАРГА АА

Цаг агаар огцом хүйтрэхтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж, энэ сарын 28-ны өдөр ЕБС, цэцэрлэгийн сургалтыг цахимаар явуулсан билээ.