loader
Улаанбаатарт бага зэргийн бороо орно

Улаанбаатарт бага зэргийн бороо орно

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 32-37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 градус дулаан байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатарт бороо орно, 25 хэм дулаан

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үе

"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр дэлхийн улс орнуудтай хамтран ажиллахад нээлттэй гэв

Уулзалтын эхэнд тэрбээр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гарсанд талархаж буйгаа илэрхийлэв.

Швецайрчууд 4,6 өдрийн цалингаараа "IPhone14" pro авах бол монголчууд 5-6 сарын цалингаа зарцуулна

Apple компани IPhone 14 pro загварын дундаж үзүүлэлт бүхий утсыг худалдан авахад улс орнуудын нэг ажилчны дундаж цалингаар тооцвол хэдэн өдрийн цалингаар авч болохыг тооцоолжээ. Ингээд 40 орныг хамруулан хийсэн судалгаагаар дунджаар 29 өдөр ажилласан цалингаараа Малайзын дундаж иргэн IPhone 14 Pro-ийн 128GB хувилбарыг худалдан авах тооцоо гаргажээ. Энэ нь улс орнуудын яг дундаж өдөр болж байгаа юм.