loader
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ноён Антонио Гуттерешийг хүндэтгэн угтав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ноён Антонио Гуттерешийг хүндэтгэн угтав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерешийг хүндэтгэн, албан ёсоор угтах ёслол өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.

Ноён Антонио Гуттерешийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт харуулын хамт угтан авав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт зочны хамт угтах ёслолд оролцож буй албаны хүмүүс, Монгол Улсад суугаа Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчилж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ.

Угтах ёслолын дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар уулзаж ярилцана. Мөн тэд хамтдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих үйл ажиллагаанд өнөөдөр оролцох юм.








foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хөгжлийн банкны асуудлаарх сонсгол эхэллээ

Хөгжлийн банкийг хянан шалгах түр хорооны хоёр дахь удаагийн сонсгол эхэллээ. Өнөөдрийн НПГ, АТГ, ЦЕГ, ТББ-иудын төлөөлөл уригдан оролцож байна. Мөн Хөгжлийн банкны одоогийн удирдлагууд болох есөн алб

Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 16-ны өдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна

Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 16-ны өдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.09.00 цагт: Төрийн ордонд Хөгжлийн банкны асуудлаарх Түр хорооны нотлох баримтын сонсгол эхэлнэ. 10.00 цагт: УИХ дахь

Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал

Энэ оны тавдугаар сарын 1-нээс 16 ба түүнээс дээш насны бүх иргэддээ таван жилийн хугацаатай тоон гарын үсгийг олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 265 мянга гаруй иргэнд иргэний үнэмлэх д