loader
Б.Баасанцогтыг хорихоор шийдвэрлэлээ

Б.Баасанцогтыг хорихоор шийдвэрлэлээ

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баасанцогт нарын нэр бүхий 3хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хянан хэлэлцэхээр тов зарласан.

Гэвч шүүгдэгч Б.Мөнхбаяр Ковид-19  өвчний учир эмчлүүлж байгаа талаар,  түүний  өмгөөлөгч Ц.Баярмаа нэгдүгээр хавьтал болж хяналтад байгаа зэрэг эмнэлгийн баримт ирүүлснийг шүүх хүлээн авав. Мөн бусад өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт зэргийг харгалзан шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулав.

Мөн шүүгдэгч Б.Баасанцогтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор болж бусад шүүгдэгч нарын арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Бангладешд гарсан дэлбэрэлтийн улмаас 40 хүн амь алдаж, 100 гаруй хүн бэртжээ

Бангладеш улсын Читтагонг хотод чингэлэгт гарсан гал түймэр, түүнээс үүдэлтэй дэлбэрэлтийн улмаас 40 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ. Галыг унтраахаар олон зуун гал сөнөөгч очсоны дараа дэлбэр

Уртын дуучин Д.Үүрийнтуяагийн ШИНЭ УРАН БҮТЭЭЛ-ийг хүргэж байна

Ахмад настан, залуучууд, хойч үе зэрэг үе хоорондын ялгаралгүйгээр бүгдээрээ өв соёлоо хадгалж, орчин үетэйгээ хослуулан хамтдаа сар шинээ угтъя гэсэн уриалгыг дэвшүүлээд буй аж. Тиймдээ ч уртын дуу,

“Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордонд “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган зохион байгуулна.