loader
ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ДЭЭР 12 ОРОНТОЙ ТОО БОЛОХ ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ДУГААРЫГ БИЧНЭ

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ДЭЭР 12 ОРОНТОЙ ТОО БОЛОХ ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ДУГААРЫГ БИЧНЭ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. 

Хуулийн төсөлд иргэний үнэмлэх дээрх регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, Монгол Улсын нийт насанд хүрсэн иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний үнэмлэх дээр ил бичихээр тусгажээ. 

Үүнтэй уялдуулан иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгахаар тогтоосон билээ.

Мөн иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээлэл иргэний үнэмлэхэд ил бичигдсэнээр бусад этгээд харах, иргэний хаягийн мэдээллийг ашиглан хохирол учруулах, иргэний хувийн аюулгүй байдал алдагдах зэрэг нөхцөл байдлыг бий болгосоор байгаа учир иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар заасан байна. 

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух УИХ-ын гишүүн гараагүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нарын 13 эмэгтэй гишүүн “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт

Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 16-ны өдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна

Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 16-ны өдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.09.00 цагт: Төрийн ордонд Хөгжлийн банкны асуудлаарх Түр хорооны нотлох баримтын сонсгол эхэлнэ. 10.00 цагт: УИХ дахь

ЗАСГИЙН ГАЗАР: Хичээлийн шинэ жил, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахаар албан даалгавар гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.Хамран сургах тойргоор цэцэрлэгийн хүүхдийг бүртгэнэ2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл аж