loader
Ипотекийн 355 орчим тэрбум төгрөгийн зээлийг 4.5 мянган өрхөд олгоод байна

Ипотекийн 355 орчим тэрбум төгрөгийн зээлийг 4.5 мянган өрхөд олгоод байна

Монголбанк болон бусад банкны эх үүсвэрээр энэ оны эхний 7 сард 355 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 4.5 мянган өрхөд олгоод байна. Мөн 2022 оны 8 дугаар сард 71.7 тэрбум төгрөгийн зээл олгохыг төв банк мэдээллээ.

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд нийт 1 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгож байв.


Цар тахлын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Сангийн сайд Монгобанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар баталсан төлөвлөгөөний дагуу Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл хангаж байна. Тус хугацаанд нийт 2 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгох төлөвлөгөөтэй байгаагаас одоогоор 1.3 их наяд төгрөгийн зээлийг олгоод байгаа.


Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны 4 дүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан. Сүүлийн буюу 5 дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63,171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлууллаа. Дээрх зээлдэгчид 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүний төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулжээ.



Хөтөлбөрийн хүрээнд олгож буй зээлд тавих шаардлага, шалгуурыг өөрчлөөгүй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байгаа аж. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголд анх удаа HOUSE EXPO 2022 үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна

Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, авто замын түгжрэл, газар хөдлөлтийн аюул, Covid19-н нөхцөл байдлаас шалтгаалан хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж хүн амын төвлөрөл багатай, эрүүл аюулгүй орчи

Махны үнэ 7 хоногийн дотор килограмм тутамд ₮1,000-1,300-аар нэмэгдэв

Энэ сарын 15-22-ны өдрийн хооронд буюу долоо хоногийн дотор хүнсний 19 нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн бөгөөд тэр дундаа махны үнэ 350-644 төгрөгөөр нэмэгдсэн тухай бид өмнөх нийтлэлээрээ хү

Голын эрэгт сууж байсан 4, 18 настай охид руу нохой дайрснаас ус руу унаж, бага нь энджээ

Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр болох “Био”-гийн гүүрний зүүн талд Туул голд бага насны хүүхэд осолдсон тухай дуудлагыг ОБЕГ долоодугаар сарын 25-ны 11:02 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу