loader
Хятадын 50 настай онгоцны үйлчлэгч

Хятадын 50 настай онгоцны үйлчлэгч

Хятадын 50 настай онгоцны үйлчлэгч олон хүмүүст итгэл найдвар өгч байгаа тухай олон нийтийн сүлжээнд магтаж байна. Дэлхий даяар онгоцны үйлчлэгч бол залуу насны ажил гэсэн ойлголт  түгээмэл байдаг. Харин Ху овогт үүнийг эвдэж, 50 насандаа онгоцны үйлчлэгчээр ажилласан хэвээр байна.

Түүнийг жишээ болгон Хятадын Вейбо хэрэглэгчид хөдөлмөрийн хуулийг өөрчилж,  тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн байна. Тус улсад биеийн хүчний ажил эрхэлдэг бол эмэгтэй 50, эрэгтэй 55 нас хүрээд тэтгэвэрт гардаг хуультай. Хятадын агаарын тээврийн компаниуд ажилд орохыг хүссэн хүмүүсийн хүсэлтийг 40 наснаас дээш бол авдаггүй аж. Тиймээс тэрбээр англи, финланд хэлээ сайжруулж, гадаадын компаниудад хүсэлт илгээж эхэлжээ.

Тэрбээр Норвегийн агаарын тээврийн компанид ажиллаж байгаад өнгөрсөн жил бүтцийн өөрчлөлтөөр халагдсан аж. Гэсэн ч олон газарт анкетаа илгээсний эцэст нэгэн компанид онгоцны үйлчлэгчээрээ орж чадсан тухайгаа жиргэсэн нь олны анхаарлыг ийнхүү татжээ. 50 насандаа онгоцны үйлчлэгч хийхийн тулд тогтмол дасгал хийж, эрүүл хооллолтын дэглэм баримталдаг гэв.

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хайрын тухай

Хайрын тухай


2022-04-15 00:00 PM

“Би чамд хайртай” энэ үгийг сонсоход биш өөрөө хэлэхдээ л хамгийн их эрч хүч, сэтгэл догдлол, төсөөлж хэлж болмооргүй гайхамшгийг мэдэрдэг. “Би чамд хайртай” яг ингэж хэлмээр...

Хураасан самраа худалдаж борлуулсан байцаагчийг шүүнэ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны нэгдүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.692, мөрдөн байцаалтын 2407 хэрэгт хяналт тавьж ажиллав.Үүнээс Эрүүл мэндийн халд

ЦЕГ: Сүүлийн өдрүүдэд автомашин хулгайлах гэмт хэрэг нэмэгдэж байна

Сүүлийн өдрүүдэд автомашин хулгайлах гэмт хэрэг нэмэгдэж байна. Тухайлбал, хоёрдугаар сарын 8-ны өдөр “Хашааны гаднаас автомашин хулгайд алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад