loader
Улаанбаатарт 26 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 26 хэм дулаан, бороо орохгүй

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говийн бүс нутгаар аагим халуун байна.

2022 оны 08-р сарын 11-ний 20 цагаас 08-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Халх голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 34-39 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголд ирж хулгайн ан хийсэн Саудын Араб, Йордан улсын иргэдийг 12 саяар торголоо

Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын шүүхээс хууль бусаар ховор ан амьтан агнасан этгээдүүдэд ял оноожээ.Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Э.Э, A.A, S.I, A.M, A.N, A.Kh, А.А нар

Apple IPhone 14 гар утасны нээлт ирэх сарын 7- ны өдөр болно

Блүүмбергийн мэдээлснээр, 9-р сарын 7-нд болох онлайн нээлтийн арга хэмжээний үеэр iPhone 14-ийг танилцуулахаар бэлдэж байгаа бөгөөд 9-р сарын 16-наас эхлэн худалдаанд гарахаар болжээ. Энгийн iPho

Тээврийн хэрэгсэл ачих журмын өөрчлөлтөд иргэдийн саналыг авна

“Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын төсөлд иргэдээс санал авч эхэллээ.Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах төлбөрийн хувь хэмжээг то