loader
Монголоор дайруулан Хятад руу тээврийн коридор байгуулахаар төлөвлөж байна

Монголоор дайруулан Хятад руу тээврийн коридор байгуулахаар төлөвлөж байна

ОХУ-ын Алтайн хязгаарын захирагч Виктор Томенко БНХАУ-тай харилцан худалдаа хийх ложистикийн шинэ чиглэлийг Азийн авто замын сүлжээгээр /Asian Highways/ Баруун Монголын нутгаар дайруулан бий болгохыг санал болгожээ. 

Энэ тухай Төв Азийн хамгийн том эдийн засгийн төвүүдийн нэг болох БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны /ШУӨЗО/ ардын засгийн газрын дарга Эркин Туниязтай лхагва гарагт цахимаар хийсэн хэлэлцээний дараа бүс нутгийн засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Алтайн хязгаарын засгийн газрын санаачилгаар Ташанта-Такешикан хэсгийн АН-4 (Asian Highways-4) чиглэлээр тээврийн компаниудын төлөөлөгчдийн оролцоотой Баруун Монголд экспедиц зохион байгуулсан байна. Экспедицийн үр дүнд замын чанар шаардлага хангасан, шаардлагатай дэд бүтэц бэлэн байгаа нь батлагдсан болохыг Томенко мэдээлжээ.

“Ноён Тунияз танд энэ хэсгийг хурдан нээхэд хамтран дэмжлэг үзүүлэхийг санал болгож байна. Энэ нь Алтайн хязгаар, Шинжааны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг ихээхэн эрчимжүүлж, манай бүс нутгуудын худалдааны хэмжээг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байна" гэж Томенко Хятадын талын төлөөлөгчид хандан хэлсэн байна. 

Одоо Алтайн хязгаар нь Хятадтай экспорт-импортын үйл ажиллагаагаа Транссибирийн төмөр замаар Өвөр Байгалын хязгаарын нутгаар дамжуулан явуулдаг. Харин ШУӨЗО-д бүтээгдэхүүнээ Монголоор дамжуулан хүргэснээр тээврийн зардал эрс багасах юм. Томенкогийн хэлснээр, Алтайн бизнесийн төлөөлөгчид, тэр дундаа томоохон тээвэрлэгчид Барнаулаас 1.5 мянга орчим км урт ложистикийн шинэ чиглэлийг ашиглахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Алтайн хязгаараас Хятадын зах зээлд нийлүүлдэг гол бараа бүтээгдэхүүн бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, кокс, модон материал юм. Харин Хятадаас тус бүс нутаг машин, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн машин механизм импортолдог байна. Алтайн хязгаар мөн Хятад руу хүнсний бүтээгдэхүүн болон вагон, уурын зуух, дизель хөдөлгүүр, цахилгаан тоног төхөөрөмж зэрэг аж үйлдвэрийн барааны экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна

“Новотел” зочид буудалд08:00 цагт "Хавдрын тулгамдсан асуудал-2022" хавдар судлаачдын 16 дах удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын салбар хуралдаан "Хавдрын толгой хүзүүний мэс заслын оношилгоо, эм

Хилээр гарч байгаа иргэдийн анхааралд

Коронавируст халдвар /Ковид-19/-т цар тахлын нөхцөл байдал намжиж, гадаад улсуудын хилийн болон визийн хязгаарлалт аажмаар цуцлагдаж байгаатай холбогдуулан гадаадад зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэг

Улаанбаатарт өдөртөө цас орж, шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2023.01.12/ 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, явган шуурга шуурна