loader
Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэх талаар санал солилцов

Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэх талаар санал солилцов

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг энэ  сарын 10-нд хүлээн авч уулзлаа.

улзалтын эхэнд ЗТХ-ийн сайд Л.Халтар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж, хэлэлцсэн ажлын үр дүн удахгүй гарна гэдэгт итгэлтэй байгааг дурдав.

Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замыг холбох тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан нь хоёр улсын хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, тээврийн хэмжээг нэмэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг хэллээ. Уулзалтаар хоёр улсын шинээр байгуулах төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах, Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцоог нэмэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Солонгосын хилээр нэвтэрсэн даруйд Ковид-19-ын шинжилгээг өгөх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариу “эерэг” гарсан тохиолдолд тусгаарлагдана

Бүгд Найрамдах Солонгос Улс/БНСУ/ коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдаагүй зорчигчдыг 2022 оны зургаадугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тусгаарлахгүй болов

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Хуваарь ёсоор лхагва гараг бүрт Засгийн газар хуралддаг билээ. Өнөөдрийн /2023.01.04/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.Хуралдаанаар:Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах ар

Монголд анхны байгаль ургамлын ГЕНЕТИК НӨӨЦИЙН төвийг байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэгдэж 2031 он хүртэл 100 сая мод тарина.Ингэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй ц