loader
Монголоор дамжин өнгөрөх хурдны замын төсөл хэрэгжинэ

Монголоор дамжин өнгөрөх хурдны замын төсөл хэрэгжинэ

Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого", олон улсын тээвэр ложистикийн “Транзит Монгол” хөтөлбөрүүдийн хүрээнд Азийн авто замын нэгдсэн сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлэхээр болоод буй. Уг төслийг хэрэгжүүлснээр манай улс урд, хойд хөрштэйгөө өндөр хурдны авто замаар холбогдох төдийгүй Европ-Ази тивийн улсуудын худалдаа эдийн засгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой.

Тодруулбал, БНХАУ-ын Тяньжин боомтоос ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл үргэлжлэх 2,648 км хурдны авто замын төсөл хэрэгжинэ. Энэхүү хурдны замын 1000 км нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх юм. Тэгвэл тус хурдны авто замын төслийн концесс эзэмшигчээр "Чингис Лэнд Девелопмент Групп" шалгарчээ.

Тус групп нь Итали, Английн зөвлөх компаниудын зөвлөмжийн дагуу төслийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл, инженер геологи, геодизи, гидрометрологийн судалгааны ажлуудыг иж бүрнээр нь олон улсын түвшинд хийж гүйцэтгэснээр “Азийн Дэд Бүтэц Хөрөнгө Оруулалтын Банк” болон Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудын санхүүжилтээр төслийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд бэлэн болсон байна.

Хоёр урсгал, зургаан  эгнээ бүхий уг хурдны авто замыг барихдаа мал, ан амьтны бэлчээр сэлгэх гарц, элсний нүүдэл хаах ногоон байгууламж, зам дагуух амралт үйлчилгээний цогцолбор болон шинэ суурьшлын бүсүүдийг ч төлөвлөжээ. Худалдааны эргэлт нэмэгдэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөх, 150 мянган ажлын байрыг бий болгох уг төсөл нь улсын төсвийн орлогыг ч 25-30 хувь өсгөх тооцоолол бүхий үндэсний томоохон бүтээн байгуулалт болно хэмээн тооцож байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дэлхийн хамгийн богино өдөр зургаадугаар сард бүртгэгджээ

Эрдэмтэд зургаадугаар сарын 29-ний өдрийг ажиглалтын түүхэн дэх дэлхийн хамгийн богино өдөр буюу ердийн 24 цагтай өдрөөс 1.59 миллисекундээр богиноссон өдрөөр бүртгэжээ. Энэ нь дэлхийн тэнхлэгийнхээ д

Булган, Орхон чиглэлийн зам халтиргаа гулгаатай байгаа тул болгоомжтой зорчихыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагаас өнөөдөр болон маргааш нутгийн төв хэсгээр нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шууран зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг сэрэмжлүүлж буй.Яг одоогоор Булган, Орхон айм

"ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛД МОД ТАРИЛАА

Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасагийн 2022 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 02-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал