loader
Зөвшөөрөлгүй барьсан 3621 гараашийг буулгав

Зөвшөөрөлгүй барьсан 3621 гараашийг буулгав

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай” захирамжийн хүрээнд Улаанбаатар хот дахь нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгах ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Энэ жилийн тухайд гуравдугаар сарын 15-аас эхэлсэн тус ажлын явц 74.5 хувьтай байна.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэн, тохижуулах, онцгой чиг үүргийн байгууллагуудын тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрэх боломжийг хангах зорилгоор нийт 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4860 гарааш буулгахаар төлөвлөсөн.

Энэ сарын 15-ны байдлаар 144 байршил дахь 3621 гараашийг буулган, газар чөлөөлөөд байна.

Эх сурвалж: НЗДТГ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ДЭЭР 12 ОРОНТОЙ ТОО БОЛОХ ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ДУГААРЫГ БИЧНЭ

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

СҮҮЛИЙН 10 ЖИЛД ХЭДЭН ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ, ХЭР ХЭМЖЭЭНИЙ ОРЛОГО ОЛСОН БЭ

УИХ-ын гишүүн Т.Доржханд 10 жилийн хугацаанд 40 их наядын нүүрс хулгайлагдсан гэж мэдэгдээд буй. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэл хийхдээ энэ бодит бус тоо гэж үгүйсгэлээ.Тэрбээр энэ та

Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл хэрэгтэй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж, тухайн салбарын өмнө тулгарч байгаа хүндрэл