loader
Зам тээврийн ослоор 7 сарын хугацаанд 40 хүүхэд нас баржээ

Зам тээврийн ослоор 7 сарын хугацаанд 40 хүүхэд нас баржээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 381 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 11 хүн, Орон нутагт 13 хүн гэмтэж бэртэж нийт 24 хүн гэмтэж бэртэж, нийт зургаан хүний амь хохирчээ. 
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 218 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллав.

Энэ оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн осол 387 бүртгэгдсэнээс 40 хүүхдийн амь хохирч 396 хүүхэд гэмтсэн байна.  

Хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбогдуулан орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа. Иймд орон нутгийн замд зорчихдоо хамгаалах бүх хамгаалалтын хэрэгслийг стандартын дагуу зүүж хэвших, бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэл дотор зориулалтын суудалд харгалзах хүнтэй хамт зорчуулахыг анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Ялалт плаза төвд09:00 цагт “Монголын Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-аас “Модлог” цуврал сургалт лекц зохион байгуулна. Үүгээр хөх далан хальс жимсгэний

Өнөөдөр Улаанбаатарт 17 хэмийн хүйтэн

2023 оны 01-р сарын 16-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээХур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгороор, өдөртөө Хангай, Хөв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Бүгд Найрамдах Сингапур Улсад өнгөрөгч долдугаар сард албан ёсны айлчлал амжилттай хийгээд ирсэн. Энэхүү айлчлалын хүрээнд яригдсан асуудлуудын дагуу Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийн баг Монгол Улсад хүрэлцэн ирж ажиллаж байна. Өнөөдөр Ерөнхий сайдад Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман бараалхлаа.