loader
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 74 хувьтай байна

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 74 хувьтай байна

Нийслэлийн цахилгаан, дулааны эх үүсвэр, инженерийн хангамжийн байгууллагын өвлийн бэлтгэл энэ сарын 4-ний байдлаар 74 хувьтай байгааг НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хурлын үеэр мэдээлэв.

Тодруулбал, дулаан хангамжийн гол шугам сүлжээнд энэ зуны засвараар Дэлхийн банкЕСБХБ-ны хөнгөлөлттэй зээлээр 3г, 5а, 8б магистраль шугамыг өргөтгөн шинэчилж, “насос станц2- ын барилга угсралтыг хийж байна. Одоогоор энэ ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Харин орон сууцуудын хороолол доторх инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн их болон урсгал засварын гүйцэтгэл 81 хувьтай байгаа. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 194 дулаан солилцуурын угаалга, 186 ус дулаан дамжуулах төвийн 261 насосын засвар, 89 мянга гаруй метр ариутгах татуургын шугам, 4124 ширхэг худгийн угаалга хийжээ

Одоогоор 75 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15 мянган тонноор илүү байгааг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга мэдээлэв.

Нийтийн тээврийн салбарын хувьд өвлийн бэлтгэл хангах ажил 66 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ дундаа парк шинэчлэлт 48, нийтийн тээврийн техникийн бэлэн байдал 74, сэлбэг хэрэгслийн нөөц 64 хувь байв. Тухайлбал, Зорчигч тээвэр гурав болон Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ 11 цахилгаан автобус, 60 дизель автобусаар паркаа шинэчилжээ. Мөн хувийн хэвшлийн 6 байгууллага 33 автобусаар нөхөн авсан аж. Мөн 1774 тн давс, 1730 тн бодис нөөцлөөд байна. 

Улаанбаатар хотод 1965-2000 онд баригдсан 1077 блок угсармал орон сууц бий. Эдгээрийн дулаан алдагдлыг багасгах төслийг олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэхийг зорьж байгааг нийслэлийн ИТХ-ын ХМТ мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт болов

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд зохион байгуулдаг албан бус арга хэмжээ юм.

УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2022.12.07/ хуралдах хуралдааны товыг хүргэж байна.

"Дайны бус шинж чанартай" цэргийн ажиллагааны журам БНХАУ гаргажээ

БНХАУ-ын дарга бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин “дайны бус шинж чанартай” цэргийн үйл ажиллагааны тухай туршилтын багц журам гаргах зарлигт гарын үсэг зурсан талаар Синьхуа агентлаг мэдээ