loader
Амралтын өдрүүдэд уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

Амралтын өдрүүдэд уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

Энэ сарын 15-22-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: Долоо хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр хур бороо багатай дулаан байх боловч, хугацааны сүүлчээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ.

Хур тунадас:  Энэ сарын 16, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Хугацааны сүүлчээр уулаараа нойтон цас орно.

Салхи: Хугацааны эхэнд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 17, 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд нутгийн зарим газраар, 20-21-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхэнд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-ноос ихэнх нутгаар сэрүүснэ.

Эх сурвалж: ЦУОШГ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Засгийн газрын дэмжлэгтэйгээр төрийн өмчит компаниуд “Хөгжлийн банк”-ны зээлээ төлж эхэлжээ

Энэ сарын 20-нд Монголын Үндэсний телевизийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал Н.Мандуул оролцсон. Тэрээр “Хөгжлийн банк” тойрсон өр зээл, эргэн төлөлт бусад асуу

Төв талбайд МАНАН-гийн эсрэг ХОЁР дахь жагсаал болж байна

Төв талбайд МАНАНгийн эсрэг II дахь жагсаал эхэллээ.Шууд үзэх: Цагдаагийн байгууллагаас жагсаалд оролцохоор ирж буй иргэдийн биед метал эд зүйл бий эсэх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх

Цасанд боогдсон 620 иргэний аюулгүй байдал 865 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 24-ний өдрөөс 31-ний өдрүүдэд гал түймрийн 36, аврах ажиллагааны 27, нийт 63 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэлээ. Мөн гал түймрийн аюул