loader
Л.Энх-Амгалан: Монгол Улсад Үндэсний цахим шууданг нэвтрүүлж эхэллээ

Л.Энх-Амгалан: Монгол Улсад Үндэсний цахим шууданг нэвтрүүлж эхэллээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Монгол Улсад Үндэсний цахим шууданг нэвтрүүлж эхэлснийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Үндэсний цахим шуудан нь 16-аас дээш настай хүн бүрд e-Mongolia системээр дамжуулж цахим шуудан нээж өгч буй юм. Ингэснээр иргэн төртэй шууд харьцах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж. Тухайлбал, гадаад паспортын хугацаа дууссан иргэдэд, “Таны гадаад паспортын хугацаа дууслаа” гэсэн сануулгыг цахим шуудангаар илгээх юм. Мөн иргэний үнэмлэхний хугацаа дууссан, татвар төлөх цаг болсон, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан зэрэг үед ч сануулга илгээх аж.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, “Үндэсний цахим шууданг бий болгосноор иргэд яам, Тамгын газрын үүд сахих бус өөрийн хэрэгцээтэй мэдээлэл, санал хүсэлтийг цахимаар илгээж хариу авах боломж бүрдэж байна. E-Mongolia-д өнөөдрийн байдлаар төрийн 680 орчим үйлчилгээг нэгтгэсэн бөгөөд орон нутгийн төрийн байгууллагын үйлчилгээг нэгтгэхээр ажиллаж байгаа. Бид e-Mongolia-гаар цэцэрлэгийн бүртгэл хийж байна. Сургуулийн бүртгэлийг мөн цахимаар хийх юм” гэлээ.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу иргэний мэдээллийг тухайн хүнд мэдэгдэхгүйгээр ашиглахыг хориглоно. Тиймээс иргэний мэдээллийг ямар төрийн байгууллага ашигласныг мөн цахим хаягаар илгээх аж.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж буй есөн өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олгов

Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь удаагийн баярын өдрийг тохиолдуулан НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар хамтран "Нийслэлийн боловсрол-Амжилтын эзэд" хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Хүн амины хэрэг үйлдсэн 17 настай иргэнд нэг сар цагдан хорих шийдвэр өглөө

Төрсөн эцгийнхээ аминд хүрсэн 17 настай М-д нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай а

Бичигтийн боомтын үйл ажиллагааг сэргээв

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилд Баянхошуу-Өвдөг, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэх