loader
Сайд Л.Халтар ОХУ-ын "Оросын төмөр замууд" нээлттэй хувьцаат нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзав

Сайд Л.Халтар ОХУ-ын "Оросын төмөр замууд" нээлттэй хувьцаат нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзав

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ОХУ-ын “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны дарга А.С.Павлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Талууд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааны талаар санал солилцож, тулгамдаж буй асуудал, тухайлбал цар тахлын үр нөлөө, хилийн боомтууд дахь нөхцөл байдал, үнийн өсөлт инфляцтай холбоотой зардал нэмэгдэж байгаа, хөгжлийн төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тухай ярилцлаа. Түүнчлэн, шийдэх арга зам, төмөр замын техник технологийн шинэчлэл, зам, өртөөдийн засвар, өргөтгөл, хөдлөх бүрэлдэхүүний паркийн шинэчлэл зэрэг үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хийж буй ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцов. Мөн Монголд хэрэгжиж буй төмөр замын шинэ төслүүд, төлөвлөсөн төслүүдийн явцын талаар мэдээлэл хүргэжээ. 

А.С.Павлов нь энэ оны 8 дугаар сарын 16-17-нд Улаанбаатар хотноо ажиллахдаа “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны ээлжит хуралдааныг хуралдуулж нийгэмлэгийн үйл ажиллагааны талаарх олон асуудлыг хэлэлцэн шийдэж, хурлын үр дүнгээр протоколд гарын үсэг зурсан аж.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулна

Финланд улсад болсон Олон улсын мөсний хоккейн холбооны Их хурлаар шайбтай хоккейн IV дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын нийслэлд зохион байгуулах тухай мэдээг дуулгажээ.Ийнхүү М

Бэтэг өвчний халдвар авч, бэтэг нь хагарсан хүүхдэд яаралтай мэс засал хийжээ

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт өнгөрсөн долоо хоногт элэгний бэтгээр өвчилсөн 16 настай хүүхэд иржээ. Үзлэг оношилгоо хийхэд бэтэг нь хагарч хүндэрсэн байсан тул яаралтай мэс засал хийжээ. Тус т

Бичигтийн боомтын үйл ажиллагааг сэргээв

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилд Баянхошуу-Өвдөг, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэх