loader
С.Амарсайхан: Автомашины хаягдал баттерейг дахин боловсруулахад “Тоёота моторс” корпораци анхаарал хандуулах цаг болсон

С.Амарсайхан: Автомашины хаягдал баттерейг дахин боловсруулахад “Тоёота моторс” корпораци анхаарал хандуулах цаг болсон

Шадар сайд С.Амарсайхан "Тоёота сэйлс Монголиа” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ясуо Оучиг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

Дэлхий нийтээрээ хосолсон хөдөлгүүрт буюу hybrid автомашиныг сонгон унаж байна. Хэдийгээр энэ төрлийн автомашин нь шатахуун бага зарцуулдаг ч түүнээс гарах хаягдал баттерейг хэрхэх нь дэлхий нийтэд асуудал дагуулаад буй. Манай улсад ч энэ асуудал тулгамдаж байгааг Шадар сайд С.Амарсайхан онцоллоо хэллээ.

Байгаль, экологид хортой, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хаягдал баттерейг цаашид хоргүйжүүлэхэд гол нийлүүлэгч компанитай хамтран ажиллах хэрэгтэйг дурдаж, дараа дараагийн уулзалтуудыг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Зам тээврийн яамтай хамтран зохион байгуулахаар тогтлоо.

Шадар сайд С.Амарсайхан, "Манай улсад жилд 80 мянга гаруй автомашиныг Япон улсаас оруулж ирдэг. Энэ нь жилд дунджаар 300 сая ам.доллар урсаж байна гэсэн үг. Энэ тоо  цаашид ч нэмэгдэнэ. Хосолсон хөдөлгүүрт автомашиныг сонгон хэрэглэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь агаарын бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэх ч хаягдал баттерей тулгамдсан асуудал болоод байна. Манай улсад энэ төрлийн хаягдлыг устгах, дахин боловсруулах боломж, нөхцөл одоогоор байхгүй. Тиймээс “Тоёота моторс” корпораци гол нийлүүлэгчийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд хаягдал баттерейг дахин боловсруулах, сөрөг нөлөөллийг бууруулахад анхаарал хандуулах цаг нь болсон гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газраас ч энэ чиглэлд анхаарч, Автомашин импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх шаардлага тавих болно” гэсэн юм. 

Мөн Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас төлбөрийн тэнцлийн асуудалд ихээхэн анхаарч буйг дурдсан юм. Энэ хүрээнд томоохон импортлогч компани, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулахад хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

МАН-ын бүлэг шатахуун үнийн асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдааны дараа бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Шатахууны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар Уул уурхай, хүн үйлдвэрийн сайд Г.Ёндон, хүнсний гол

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн зааланд олон улсын жүдочдын хамтарсан бэлтгэл хийж байна

Монгол Улсын нийслэлд жүдо бөхийн “Улаанбаатар Их дуулга-2022” тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж, орон орны шилдэг жүдочид ирж, хүч, ур чадвараа сорин шилдгүүдээ тодруулсан билээ.Тэмцээн дуусгаад энэ

“Дуусдаггүй амьдрал” киног энэ сарын 10-наас хүргэнэ

Жүжигчин, найруулагч Ө.Мөнх-Эрдэнэ дэлгэцийн ээлжит бүтээлээ “Дуусдаггүй амьдрал” нэртэйгээр энэ сарын 10-наас үзэгчдэд хүргэх гэж. Эл киноны гол дүрд Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Г.