loader
Хүнсний хувьсгалын хүрээнд шинэ үеийн гидропоник хүлэмж байгуулах төсөл хэрэгжиж эхэллээ

Хүнсний хувьсгалын хүрээнд шинэ үеийн гидропоник хүлэмж байгуулах төсөл хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Премиум групп” ХХК, БНСУ-ын “Plant TFarm” компани хамтран шинэ үеийн гидропоник хүлэмж байгуулах төслөө хэрэгжүүлж эхэллээ.

Хамтарсан компани үүсгэн байгуулах болон төслийн нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх, албаны бусад хүн оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт тавьсан энэ үед аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийн, хамтран ажиллаж байгаад Тамгын газрын дарга Я.Содбаатар талархал илэрхийлэв.

Мөн шинэ техник, технологи нэвтрүүлэх, нутагшуулах, ажиллах хүчээ бэлтгэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдийн аливаа санал, санаачилгыг бүх талаар дэмжихээ хэлэв.

“Премиум групп” ХХК, БНСУ-ын “Plant TFarm” компани ирэх гурван жилд нийт 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, 4,700 м2 талбай бүхий хүлэмж, 800 м2 талбайтай туслах хэсгүүд байгуулах юм.

Ингэснээр уламжлалт тариалалттай харьцуулахад нэгж талбайгаас 60 дахин илүү ургац авах, импортын бүтээгдэхүүнийг орлох, нийслэлчүүдэд өдөр бүр 2,100 кг навчит ногоо нийлүүлэх, хэрэглэсэн цэвэр усаа дахин ашиглах, ажлын байр бий болох, эрүүл хооллолтын талаар олон нийтийн боловсрол дээшлэх зэрэг давуу талтайг “Премиум групп” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга А.Ганхуяг танилцуулав.

Шинэ үеийн гидропоник хүлэмжийг Сингапур, Канад, АНУ, БНСУ, ОХУ, БНТУ, БНХАУ зэрэг улс нэвтрүүлээд байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатарт 21-23 хэм дулаан, үүлшинэ

2022 оны наймдугаар сарын 17-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээХур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн

Унтаж байхад нь цонхоор орж "гар утас, хүнс"-ийг нь ХУЛГАЙЛЖЭЭ

Хоёр иргэнийг унтаж байхад нь байрны цонхоор орж ирээд, гар утас болон бусад хүнс, гэр ахуйн бараа бүхий 2.7 сая төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан хэрэг гарчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарг