loader
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд 07 дугаар сарын 05-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров бараалхав.

Монгол, Оросын уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал байгааг онцлов.

Цаашид хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад талууд анхаарах шаардлагатайг дурдав.

Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг уламжлав.

Мөн хоёр улсын харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өмнөговь аймгийн ХАНБОГД сумыг орчин үеийн ХОТ болгон хөгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгон өргөжүүлэх ажил өнөөдөр эхэлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-

Хөдөө очиж ажиллах төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэгдүүлж, тэтгэмж олгоно

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа авто зам, зогсоолын ажлын явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар өчигдөр /2022.

"Баян Монгол" чуулга Герман удирдаачтай өнөөдөр тоглоно

Төрийн шагналт “Баян Монгол” чуулгын “CITY SWING” жазз концертыг Улаанбаатар хотын 383 жилийн ойд зориулан 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр Улсын Филармонийн тайзнаа 19:00 цагаас тоглохоор боллоо