loader
Сүхбаатар аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Сүхбаатар аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ерөнхийлөгч аймаг байгуулагдсаны баярын хуралд оролцож, нутгийн ард иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр Алтан овоо, Шилийн Богд ууландаа сүсэглэдэг нутгийн ард иргэдийн дундаас улсынхаа хөгжил дэвшлийн төлөө хүч, хөдөлмөрөө зориулсан Улсын болон Хөдөлмөрийн баатар, төр, нийгмийн зүтгэлтэн, алдар суутан олноор төрөн гарсныг тэмдэглэв.

Цаашид төрийн тэргүүний дэвшүүлсэн “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачилгын хүрээнд Ази, Европыг холбох төмөр замын зүүн бүсийн коридор барих, Бичигт хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбоотой төслүүдийг хэрэгжүүлэх, ингэснээр Монгол, Орос, Хятад гурван улстай холбогдох, далайд гарах дөт зам бий болгохыг төр, засгийн зүгээс онцгой анхаарч ажиллаж байгааг хэллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Уулархаг нутгаар бороо орж, сэрүүснэ

Нийслэлд үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Онцгой байдлын газарт гэр, байшин нь усанд автсан 89 дуудлага ирсэн

Улаанбаатар орчимд орсон түр зуурын хүчтэй салхи, аадар борооны улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд 89 удаагийн үерийн дуудлага бүртгэгдсэн байна. Хамгийн их дуудлага нь Сонгинохайрх

Баяр наадмын урианхай сурын харваанд 330 харваач бүртгүүлжээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын урианхай сурын харв