loader
Уулын аялал, жуулчлалын форумд Монгол Улсын бодлого, визийн нөхцөлийг танилцуулжээ

Уулын аялал, жуулчлалын форумд Монгол Улсын бодлого, визийн нөхцөлийг танилцуулжээ

БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, Гүйжөү мужийн Ардын засгийн газар, Азийн уулын аялал, жуулчлалын холбоо хамтран Гүйян хотноо 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан “Уулын аялал, жуулчлалын форум”-д Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Т.Бат-Орших оролцож, Монгол Улсын аялал жуулчлалын бодлого, визийн нөхцөлийн талаар танилцуулга хийсэн байна.

Уулын аялал жуулчлалыг хөгжүүлэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор БНХАУ-д 2017 онд байгуулагдсан Азийн уулын аялал, жуулчлалын холбооноос энэхүү форумыг жил бүр зохион байгуулдаг энэ удаагийн арга хэмжээнд манай улсаас гадна Тайланд, Пакистан, Шри Ланка, Филиппин, Ливан, Балба, Армени зэрэг улсын ЭСЯ-наас төлөөлөгчид оролцож, цар тахлын дараа аялал жуулчлал, тэр дундаа уулын аялал жуулчлалыг идэвхжүүлэх талаар мэдээлэл хийж, санал солилцжээ. 

Форумын нээлтийн үеэр Гүйжөү мужтай хамтран ажилладаг Өвөрхангай аймгийг төлөөлөн Засаг дарга А.Ишдорж мэндчилгээ дэвшүүлжээ.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

УЛААНБААТАР ХОТОД ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабын шийдвэрээр энэ сарын 4-15-ны өдрийг дуустал Улаанбаатар хотод автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилан автобензин борлуулна.

"iPhone 15"-ыг хүлээх таван шалтгаан

Өнгөрсөн долоо хоногт Apple iPhone 14 болон бусад шинэ бүтээгдэхүүн гараад удаагүй байгаа билээ. Энэхүү нийтлэлээ iPhone 14 авах эсвэл дараагийн загвар iPhone 15-ыг хүлээх эсэхээ шийдэж чадахгүй байга

Хаалттай хорих ангийн дарга албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 28,220, мөрдөн байцаалтын 1,572 хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Үүнээс 358 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.Тухайлбал,