loader
Төрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Дэлхийн банк Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ

Төрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Дэлхийн банк Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт өчигдөр Дэлхийн банкны төрийн секторын ахлах мэргэжилтэн, доктор Верена Фрицтэй уулзан тус яамны бүтэц, чиг үүрэг болон бусад яамдтай хамтын ажиллагаа, ажил үүргийн хуваарийн талаар мэдээлэл өгч, эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцдаг яамдын олон улсын сайн туршлага, төрийн бүтээмжийг дээшлүүлэх боломж, үйл ажиллагааны талаар санал солилцов. 

Талууд төрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, төсөв, санхүүгийн төлөвлөлт, удирдлагыг сайжруулах чиглэлээр Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж ирсэн туршлагыг онцолж, цаашид Эдийн засаг, хөгжлийн яамны чадавхыг бэхжүүлэх,  макро эдийн засгийн хэтийн төлөвийн талаар сар тутам хамтарсан хэлэлцүүлэг хийх зэргээр Дэлхийн банктай ойр хамтран ажиллахаар тохирлоо.

Доктор Верена Фриц Монгол Улсад ажиллах хугацаандаа   бусад холбогдох яам, агентлагуудтай уулзалт хийж, гаргасан санал зөвлөмжөө тус яаманд эргэн танилцуулж, хамтран ажиллах юм.   

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Жүжигчин Цогтоо: Ерөнхий сайд та битгий нууж, ерөнхий байгаач. Ард түмнээ хүндэл л дээ

Нүүрсний хулгайн эсрэг Төв талбайд дөрөв дэх өдрөө жагсаж буй иргэдтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан бусад албаны хүмүүс уулзаж байна. Энэ үеэр жүжигчин У.Цогтбаяр/Цо

Орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлгүүдийн халаалтыг холбов

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгууллаа.

Сармагчны цэцэг өвчний тохиолдол Африкаас гадна нийт 36 улсад илрээд байна

Сармагчны цэцэг өвчний тохиолдол Африкаас гадна нийт 36 улсад илрээд байна. Тэдгээр дунд Испани, Португали, АНУ, Австрали, Шотланд, Дани зэрэг орнууд байгаа бөгөөд нийт 100 гаруй тохиолдол бүртгэгджээ