loader
Сэлэнгэ аймгийн Орхон голд осолдсон байж болзошгүй 14 настай хүүг хайж байна

Сэлэнгэ аймгийн Орхон голд осолдсон байж болзошгүй 14 настай хүүг хайж байна

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багийн Рашаант тосгонд 14 настай хүү М Орхон голд осолдсон байж болзошгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас зургаадугаар сарын 15-ны 08:28 цагт өгчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хүүг Рашаант тосгоны Цуу тайж гэдэг газраас урагш 17 км-т Орхон голоор завиар урсаж, гурван метрийн гүнд зургаан удаа шумбаж эрэн хайсан байна.

Мөн голын эргээр автомашинтай болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул эрлийг мөн өдрийн 22.25 цагт түр зогсоож, 16-ны 06:00 цагт эрлийг эхлүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

PISA 2022: Бүтээлч сэтгэлгээний даалгаварт зөв олон хариулт сонгож, санаагаа дүрслэлээр илэрхийлж болно

Олон улсын сургалтын чанарын үнэлгээ PISA-д манай улсын ерөнхий боловсролын 196 сургуулийн 7,300 орчим сурагчид оролцох гэж байна.Уг үнэлгээний даалгавруудын талаар болон анхаарах зүйлсийг Боловсролын

НДШ-ийн буцаан олголтоо аваагүй иргэдийнхийг дараагийн сард нөхөн олгоно

Харин шимтгэлээ буцааж авч чадаагүй иргэд дансны мэдээллээ шалгаж, шинэчлэн баталгаажуулахыг ХНХЯ-наас мэдээллээ.

“САГСААР ДАМЖУУЛАН СОЁЛОО СУРТАЛЧИЛЪЯ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн аварга “Голден Стейт Уориорз” баг “Атланта Хокс” багтай энэ оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хийсэн тоглолтын нээлтэд монгол уран нугаралтын үзүүлбэрийг