Вьетнам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт Вьетнам улсын нийслэл Ханой хотод болж байна.
Улсын хэмжээнд 2022 оны есдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийт 119,368 тонн шатахуунтай байна. Үүнээс А-80 авто бензин 8,320 тонн буюу 50 хоногийн, АИ-92 авто бензин 32,059 тонн буюу 24 хоногийн нөөц юм.
Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг даатгуулагчид зориулсан веб, шимтгэлийн цахим систем, “Нийгмийн даатгал” аппликейшн болон төрийн үйлчилгээний e-Mongolia порталаар дамжуулан үзүүлж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлж байна.
Зориулалтын бус орчинд хоол хийх нь эхийн халдвар хамгаалал, аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэлтэйд тооцогддог байна. Иймд ЭХЭМҮТ-өөс шинэ хонины махаар хийсэн хар шөл, цайг төрөх өрөөнд хүргэдэг үйлчилгээг нэвтрүүлжээ.
“Автомашингүй өдөр-2022” арга хэмжээ 2022 оны есдүгээр сарын 25-ны өдөр 07:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Ням гарагт амрах томоохон зах, худалдааны төвүүдийн жагсаалтыг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ.
Улсын хэмжээнд энэ оны 9 дүгээр сарын 21-ний байдлаар Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн 58 суманд 118, нийслэлийн 4 дүүрэгт 4, нийт 122 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ.
Ургац хураалтын явцын байдлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас танилцууллаа.
Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг 74 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулах үйлдлийг халж байгааг ЦХХХ-ны сайд Н.Учрал хэллээ.