loader
Д.САРАНГЭРЭЛ: ҮХЭР ГЭДЭГ ҮГИЙГ ТЭР УЛНЫ, ЯДУУ АЙЛУУДАА ГЭЖ ОЙЛГООРОЙ

Д.САРАНГЭРЭЛ: ҮХЭР ГЭДЭГ ҮГИЙГ ТЭР УЛНЫ, ЯДУУ АЙЛУУДАА ГЭЖ ОЙЛГООРОЙ

“Улны айл” гэж хэлснээсээ болж олон нийтэд шүүмжлүүлж, сайдын суудлаасаа огцорсон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ууртай явна. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр “Улны айл” гэдэг асуудлыг дахин хөндлөө.

Тэрбээр "Улны айл гэдэг үгээр их хөөцөлдөж байна. Ул гэдэг үг надтай хамт яамнаас явсан. Та бүхэн айлтгүй. Гэхдээ айл нь үлдсэн

Түүнчлэн тэрбээр "Ул гэдэг үгийг хэрэглэдэггүй гээд манай Дэд сайд яриад зогсож байна. Гэтэл яамны ажил хариуцсан хүмүүс чинь 2008 оноос хойш энэ үгийг хэрэглэж, судалгаанд ашигласан гэдгийг хэд хэдэн дарга хэлж байгаа шүү. Үүнийг мэдэхгүй явна гэдэг өөрөө гутамшиг. Түүнээс гадна үүнийг хэлсэн хүмүүсийг буруутгах хэрэггүй. Харин ч баярлах ёстой. 

Халамжийн ажилтнууд айлуудаар яваад амьжиргааны түвшин зорилтот бүлэг гэж хэлээд байгаа үзүүлэлтэд нь багтахгүй, шугамаас доогуур байгаа айлуудаа арга буюу ингэж нэрлэдэг. Ийм түвшинд очсон байхад энэ үгийг, нөхцөл байдлыг төрийн түвшинд хүргэхгүй, өөрсдөө очихгүй үгээр хөөцөлдөөд явж байна. 

Манай Монголчууд үг хөөхөөр үхэр хөө гэдэг юм. Үхэр гэдэг үгийг тэр улны, ядуу айлуудаа гэж ойлгоорой. Тиймээс тэндээ очиж, ажиллах ёстой” гэлээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Жүжигчин Цогтоо: Ерөнхий сайд та битгий нууж, ерөнхий байгаач. Ард түмнээ хүндэл л дээ

Нүүрсний хулгайн эсрэг Төв талбайд дөрөв дэх өдрөө жагсаж буй иргэдтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан бусад албаны хүмүүс уулзаж байна. Энэ үеэр жүжигчин У.Цогтбаяр/Цо

Шавар, хог шороо, мөстэй давс нийлүүлсэн байна

Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа нийслэлийн хориглосон бүсээс мал гаргах ажлын талаар мэдээлэл хийлээ.Тэрбээр "Дөрөвдүгээр сарыг хүртэл энэ ажлыг эрчимтэй явуулна. Зургаан дүүргээс 10 маршру

Солонгост зодуулсан Монгол эмэгтэйн хэрэг удахгүй шийдвэрлэгдэнэ

Өнгөрсөн арваннэгдүгээр сард БНСУ-д ажилладаг Монгол эмэгтэй бусдын хүчирхийлэлд өртөж буй бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Ингэхдээ ажил олгогч тал болох БНСУ-ын иргэн өдрийн цайны цагаар нь “Монгол