loader
Жүжигчин Цогтоо: Ерөнхий сайд та битгий нууж, ерөнхий байгаач. Ард түмнээ хүндэл л дээ

Жүжигчин Цогтоо: Ерөнхий сайд та битгий нууж, ерөнхий байгаач. Ард түмнээ хүндэл л дээ

Нүүрсний хулгайн эсрэг Төв талбайд дөрөв дэх өдрөө жагсаж буй иргэдтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан бусад албаны хүмүүс уулзаж байна. 

Энэ үеэр жүжигчин У.Цогтбаяр/Цогтоо/ "Нүүрсний хулгайч нарын 40 их наяд төгрөгийг улсын төсөвт авъя. Хэдэн жилийн хулгай юм бэ? Нэрийг нь зарлах цаг болсон юм биш үү? Таныг таван жил хүлээлээ. Ерөнхийлөгчөөс, Ерөнхий нарийн бичгийн даргаас та битгий айгаач.

Битгий нууж, ерөнхий байгаач. Ард түмнээ хүндэл л дээ. Нүүрсний хулгайн асуудлаар байгуулагдсан ажлын хэсэгт ард түмэн хамт байя" хэмээв. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Тавантолгойтой холбоотой асуудлыг гаргаж тавиад яг 21 хонож байна. Улстөрчдийн нэр удахгүй тодорно. Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсэг байгуулсан. Нүүрсний луйвартай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллах болно. 

АТГ, Тагнуулын ерөнхий газар ажиллаж байна. Хууль хяналтын байгууллагуудад ажиллах боломжийг олгох ёстой. Засгийн газраас өнөөдөр байгуулагдсан ажлын хэсэгт жагсагчдын төлөөлөл болж, 100 хүртэл хүн орж болно" гэлээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөрт зөрчлийн хэрэг үүсгэжээ

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөрт зөрчлийн хэрэг үүсгэжээ.Тэрбээр энэ тухай, "Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар намайг олон нийтэд бичлэг цацсан гээд дахиад зөрчлийн хэрэг үүсгэж ши

Улаанбаатарт өдөртөө цас орж, шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2023.01.12/ 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, явган шуурга шуурна

Нийгмийн даатгалын сангаас зургаан сарын хугацаанд 138 мянган хүнд ₮109 тэрбумын тэтгэмж олгосон байна

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг 2022 оны эхний хагас жилийн байдлаар Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос танилцууллаа. Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар (НДЕГ)-ын өгсөн мэдэ