loader
Солонгост зодуулсан Монгол эмэгтэйн хэрэг удахгүй шийдвэрлэгдэнэ

Солонгост зодуулсан Монгол эмэгтэйн хэрэг удахгүй шийдвэрлэгдэнэ

Өнгөрсөн арваннэгдүгээр сард БНСУ-д ажилладаг Монгол эмэгтэй бусдын хүчирхийлэлд өртөж буй бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Ингэхдээ ажил олгогч тал болох БНСУ-ын иргэн өдрийн цайны цагаар нь “Монгол хэлээр ярьж болохгүй” хэмээн зодсон талаар хохирогч эмэгтэй мэдүүлэгтээ дурдсан байдаг.

Хэрэг явдал болсноос хойш хохирогч эмэгтэй хоёр өмгөөлөгчтэй очиж хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн байна. Хамгийн эхний мэдүүлэг дээр хохирогч эмэгтэйг БНСУ-ын цагдаагаас сэжигтнээр бүртгэж авсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл одоогоор хэрэг ямар шатандаа байгаа талаар Монгол Улсын ГХЯ-наас асууж тодруулахад “Манай улсаас суугаа ЭСЯ энэхүү хэрэгт анхаарал хандуулж, тус улсын Цагдаагийн байгууллагатай холбогдон ажиллаж байгаа. Тус хэрэг шийдвэрлэх шатандаа явж байгаа. Хэрэг удахгүй шийдэгдэх байх” гэх мэдээллийг өглөө.

Харин албан бус эх сурвалжийн өгч буй мэдээллээр энэхүү хэргийг харилцан зодоон болгохоор БНСУ-ын иргэний тал ажиллаж байгаа аж.


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ачит Ихт” ХХК мод үржүүлгийн газар байгуулж, 3 сая мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ “Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрт ажиллалаа.“Ачит Ихт” ХХК-ийн кат

ААН-үүдийн цалингаа нэмж чадахгүй байгаа шалтгаан "НДШ" шимтгэл байна.

Орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлгүүдийн халаалтыг холбов

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгууллаа.