loader
АИ-92 автобензиний 25 хоногийн нөөцтэй байна

АИ-92 автобензиний 25 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд энэ сарын 18-ны байдлаар 119,364 тн шатахууны нөөцтэй байна.

Үүнээс А-80 автобензин 7,533 тн буюу 45, АИ-92 автобензин 33,437 тн буюу 25, АИ-95 автобензин 4,691 тн буюу 35 хоног, ДТ 71,600 тн буюу 26, онгоцны түлшний 28 хоногийн нөөцтэй байгааг УУХҮЯ мэдээлэв.

Нийслэлд 58,574 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,303 тн, АИ-92 автобензин 18,672 тн буюу 20, АИ-95 автобензин 3,164 тн буюу 43 хоног, ДТ 33,358 тн буюу 30 хоногийн хэвийн нөөцтэй байна. Шатахууны нөөц баруун бүсэд 15,592 тн, хангайн бүсэд 6,288 тн, төвийн бүсэд 27,975 тн, зүүн бүсэд 8,234 тн байгаа аж.

Манай улс он гарснаас хойш 1,127.0 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 22.1 мян.тн, АИ-92 автобензин 371.7 мян.тн, АИ-95/98 автобензин 17.0 мян.тн, ДТ 568.1 мян.тн, онгоцны түлш 18.7 мян.тн, Жет А-1 21.4 мян.тн, бусад 107.8 мян.тн байв. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эмнэлгийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй үзүүлэх албан даалгавар гаргалаа

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбар, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй бүх шатны байгууллагад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын сахилга

Турк, Сирийн газар хөдлөлт: Амиа алдагсдын тоо 41.000-аас давлаа

Сири, Туркийн нутаг дамнасан газар хөдлөлийн гамшигт нэрвэгдэ амиа алдсан хүний тоо 41,000-аас давжээ. Анара, Дамаск дахь албан ёсны эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн "Ройтерс" агентлаг энэ талаар мэдэ

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны сонсголд гэрчээр дуудагдсан ч ирсэнгүй

ИХ-ын Хяналтын хорооноос Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 77 гэрчийг дууд