loader
Японы “Сайтo Кообо” компани “Түгээмэл Хөгжил ТББ”-д 140 тэргэнцэр хандивлав

Японы “Сайтo Кообо” компани “Түгээмэл Хөгжил ТББ”-д 140 тэргэнцэр хандивлав

Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяаши Мотоо тэргүүтэй парламентын есөн гишүүн энэ сарын 20-24-нд Монгол Улсад айлчилж байна.

Айлчлалын хугацаанд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Гадаад харилцааны сайдтай уулзан, хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл ажиллагаанд оролцлоо. Тухайлбал, энэ сарын 22-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрх тэгш амьдрах хүртээмжтэй нийгмийг бий болгохын төлөө ажилладаг “Түгээмэл Хөгжил ТББ”-ынхантай уулзав. Энэ үеэр Японы “Сайтo Кообо” компани тус төвд 140 ширхэг тэргэнцэр хандивлах болсон тухайгаа албан ёсоор мэдэгдэж, жагсаалтыг гардууллаа.


Энэ удаа “Түгээмэл Хөгжил ТББ”-д хандивлах 140 тэргэнцэр нь японы цахилгаан тэргэнцэр үйлдвэрлэгч Сайтo Кообо компаний үүсгэн байгуулсан АББ (NPO) “Сакура тэргэнцэр төсөл”-ийн санаачилгаар хэрэгжих юм.

Сайтo Кообо компани нь 1994 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай хэрэгслийг хийж эхэлсэн бөгөөд “Хөгжлийн бэхшээлтэй иргэд нийгэмд бие даан амьдрахад нь дэмжих цахилгаан тэргэнцэр”-ийг үйлдвэрлэн, орон зайн хувьд давчуу Японд ч гэсэн ашиглаж болхуйц 6 дугуйтай цахилгаан тэргэнцэрийг зохион бүтээсэн юм. Улмаар 2016 онд Японд “Саадгүй, түгээмэл загвар нэвтрүүлэгч” шагналыг хүртсэн юм.

Сайтo Кообо компани нь Азийн улс орнуудад тэргэнцэр хийх технологийг нэвтрүүлэх дэмжлэг үзүүлэх, дадлагжигч сургах зэргээс гадна АББ “Сакура тэргэнцэр төсөл”-ийг санаачилж, тэргэнцэр хандивлах хүмүүнлэгийн үйл ажиллагааг идэвхтэй явуулж ирсэн.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

А-80 авто бензиний 50 хоногийн, АИ-92 авто бензиний 24 хоногийнн нөөц байна

Улсын хэмжээнд 2022 оны есдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийт 119,368 тонн шатахуунтай байна. Үүнээс А-80 авто бензин 8,320 тонн буюу 50 хоногийн, АИ-92 авто бензин 32,059 тонн буюу 24 хоногийн нөөц юм.

Зогсоолын тоог бууруулж, наадамчдыг нийтийн тээврээр зорчуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос өнөөдөр /2022.07.07/ мэдээлэл хийлээ.Гадаадын болон дотоодын 1000 гаруй сурвалжлагчид хүсэлт гаргасан

МҮОХ-ны хашааг буулгаж, нээлттэй ногоон орчинг байгуулж байна

Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос спорт, олимпизмоор дамжуулан байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлд анхаарлаа хандуулж байгаа билээ.МҮОХ-ны хувьд энэхүү бодлоготой үйл ажиллагаагаа