loader
Нийслэлд 2000 оноос өмнө барьсан 1844 барилга байна

Нийслэлд 2000 оноос өмнө барьсан 1844 барилга байна

Барилга, байгууламжийг хүчитгэх, бэхлэх эрх зүйн орчны бүрдүүлэх журам боловсруулах, Нийслэл, дүүргийн хаягийн мэдээллийн сангаар зэрэгцүүлэн хаягийн мэдээлэл үүсгэх, холбогдох стандартын дагуу хаягжуулах, тэмдэг, тэмдэглэгээг байршуулах ажлын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээлэл өгөв. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 2000 оноос өмнө барьсан 1844 барилга байгаа. Үүнээс 898 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийхэд 188 барилга хүчитгэх шаардлагатай гэж дүгнэлт гарсан. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гаас Монгол Улсын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хоёрдугаар үе шатны ажил эхэлсэн. Төслийн хүрээнд гурван Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг барилга, байгууламжийг хүчитгэх, бэхлэх ажлын эрх зүйн орчныг бий болгох, барилгын зураг төслийг бий болгох, хүчитгэх ажлыг зохион байгуулах гэсэн гурван арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа.

Мөн манай газар Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй 28,971 барилга, гудамж, талбайн нэршил, зип кодын мэдээллийг тоон байдлаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүргүүлсэн. Хаягийн мэдээллийг системд хөрвүүлэх ажил 80 хувьтай байна” гэв.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Хорийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзана

Индонезид болох “Хорийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар Украин дахь нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ.Бали аралд пүрэв гаргаас эхлэн хоёр өдөр үргэлжлэх энэхүү уулзалт нь Орос У

Даралтны эмийн үнийг даатгалаас 100 хувь хариуцна

Даралт бууруулах долоон төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна.

ХҮН нам эмэгтэй манлайлагчдыг дэмжих “ХҮН 50:50” бодлогоо зарлалаа

Монгол Улсын улс төрийн орчныг цэвэр тунгалаг байлгах, нийгэмд тулгараад байгаа асуудлуудыг оновчтой шийдвэрлэж, тэгш оролцоотой, шударга ёсыг эрхэмлэсэн хүмүүнлэг ардчилсан, тэнцвэртэй нийгмийг цогцл